Боловсроа
Гучин Гуравдугаар Бүлэг - Хамтын Ажиллагаа
“Бид бие биенийхээ эрхтнүүд юм.”
Гэр бүлийннөлөөнөөсилүүзанчанарынтөлөвшилтөнд чухал нөлөө үзүүлэх зүйл гэж байдаггүй. Багш эцэг эхийн ажилд тусламж үзүүлэхээр ажиллах ёстой боловч багш эцэг эхийн үүргийг гүйцэтгэх ёсгүй. Хүүхдийн сайн сайхны төлөө бүх талаар анхаарал халамж тавих нь эцэг эхчүүд болон багш нарын хамтын зүтгэл байх ёстой. Бо 335.1
Хамтран ажиллах санаачлага гэр бүлийн нөхцөлд эцэг эхчүүдийн санаачлагаар эхэлж байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлэн боловсруулахын тулд хамтран ажиллах хэрэгтэй ба багш эцэг эхчүүд байнга хамтран ажиллахыг хичээдэг байх ёстой. Эцэг эх, багш нар Бурханд амьдралаа даатган, бие биенийхээ төлөө Бурханаас тусламж дэмжлэг хүсэх хэрэгтэй. Үр хүүхэд, сурагчиддаа Бурханд, амьдралын зарчмууд, өөрсөддөө болон ойр дотно хүн бүрт үнэнчээр ханддаг байхыг зааж сургаарай. Ийм байдлаар сургагдсан хүүхэд сургуульд суралцах үедээ зөрчил гаргана гэж санаа зовоохгүй байх болно. Харин ч бусад сурагчиддаа үлгэр жишээ, урам зоригийг өгдөг багшийн туслах болох болно. Бо 335.2
Дээр өгүүлсэн боловсролыг олгосон эцэг эхчүүд багш нарыг тэр бүр шүүж, буруутгаад байдаггүй. Тэд хүүхдийнхээ эрх ашиг болон сургуулийн шаардлага зөв шударга эсэхэд анхаарал хандуулж, боломжийнхоо хэрээр өөрсдийн хариуцлагаас хуваан үүрэлцэж буй багшид хүндэтгэлээ үзүүлдэг. Бо 335.3
Ихэнх эцэг эхчүүд үүн дээр алдаа гаргадаг. Эцэг эхчүүд итгэмжтэй, өөрийгөө золиослон буй багшид хэт түргэдсэн, үндэслэлгүй шүүмжлэлээр хандсанаар урам зоригийг нь бараг бүрмөсөн устгаж орхидог. Хүүхдээ дураар нь байлгаснаар хүмүүжилгүй болгосон хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдийн гүйцэтгээгүй хүнд хүчир хариуцлагаа багшийн нуруун дээр үүрүүлдэг мөртлөө өөрсдийн хамтран ажиллах дургуй байдлаараа хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг бараг бүтэмжгүй болгон хувиргадаг. Эцэг эхчүүдийн сургуулийн удирдлагыг шүүмжлэн буруутгах нь хүүхдийн буруу үйлдлийг бүр илүү хөхүүлэн дэмжиж, багшийн үгэнд орохгүй байх зан чанарыг нь урамшуулж өгдөг. Бо 336.1
Хэрвээ багшийн хийж байгаа ажилд зөвлөгөө, шүүмжлэл хийх шаардлага байгаа бол багштай хувьчилсан байдлаар хийх ёстой. Хэрэв үр дүнгүй байвал сургуулийн удирдлага, захиргаанд асуудлыг дэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдийн сайн сайханд маш их хэмжээгээр хамааралтай хүнд хүндэтгэлгүй хандах байдлыг гаргахуйц ямар ч буруу зүйлсийг ярьж, хийж болохгүй. Бо 336.2
Эцэг эхчүүд багштай хүүхдийнхээ зан чанар, бие бялдрын онцлог, сул дорой байдлын талаарх мэдээллээс хуваалцах нь багшид их тус дэм үзүүлдэг. Олон эцэг эхчүүд үүнийг үл тоомсорлосноор харамсах байдалд хүрдэг. Ихэнх эцэг эхчүүд багшийн ур чадварын талаар мэдээлэл олж авч, түүний ажилд нь тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр маш хойрго ханддаг. Бо 336.3
Эцэг эхчүүд багш нартай танилцдаггүй учраас багш нар эцэг эхчүүдтэй танилцахыг хичээдэг байх нь чухал. Тэрээр сурагчдынхаа гэрээр айлчилж, хүүхдүүдийн амьдарч буй орчин, гэр бүлийн нөлөөг ойлгож ухаарахыг хичээх хэрэгтэй. Багш сурагчдынхаа гэр болон амьдралтай танилцсанаар сурагчтай харилцаагаа зузаатган, бусдаас ялгаатай ааш зан, байдалд хэрхэн амжилттай нөлөө үзүүлж болохыг суралцаж болох юм. Бо 336.4
Багш хүүхдийн гэр бүлийн боловсролтой танилцах нь давхар ач холбогдолтой юм. Маш олон эцэг эхчүүд ажил, амьдралдаа улайрч хүүхдүүдийнхээ амьдралд сайнаар нөлөөлөх боломжуудаа алдсан байдаг. Багш эцэг эхэд хүүхэддээ зөв нөлөө үзүүлэх хариуцлага, боломжийг мэдүүлж өгөхийн тулд олон зүйлсийг хийж өгөх чадвартай юм. Тэрээр эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв сайн нөлөө үзүүлэх хариуцлагаа биелүүлээгүйдээ шаналж, хүүхдүүдээ сайн, тус дэмтэй хүмүүс болон хүмүүжүүлэхэд санаа тавьдаг болохыг нь олж харах болно. Багш тухайн эцэг эхчүүдэд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тус үзүүлж, зөвлөлдөж, бие биеэ урамшуулан зоригжуулах боломжтой болох юм. Бо 337.1
Залуучууд хамтран ажиллах зарчмыг гэр бүлийн хүмүүжлээр олж авсан байх ёстой. Хүүхдүүд бага балчир наснаасаа гэр бүл гэдэг нэгэн нийгэмлэгийн гишүүн болохоо мэдэрсэн байх ёстой. Хүүхдүүд бага балчираасаа өдөр тутмын ажилд туслалцахад суралцаж, үзүүлж байгаа тусламж нь зайлшгүй чухал ба гэр бүлийн гишүүд талархалтай ханддагийг ойлгосон байх ёстой. Харин айлын өсөж төлөвшсөн хүүхдүүд эцэг эхчүүдийн туслагч нар болж, эцэг эхийн төлөвлөгөө, үүрэг даалгавар, хариуцлагаас үүрэлцдэг байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ үзүүлж буй тусламж нь үнэ цэнэтэй болохыг сургаж, тэднийг биеэ дааж, хамтран ажиллахыг ажиглахад жаргал мэдрэгддэг болохыг хуваалцах үед хүүхдүүд дуулгавартай болж эхэлдэг. Ийм байдлаар зөвхөн эцэг эхчүүдийн дарамт хөнгөрөхөөс гадна хүүхдүүд тооцоолохын аргагүй амьдралын сургамжаас суралцдаг. Мөн гэр бүлийн харилцаа зузаарч, зан чанарын хувьд маш бат суурьтай болж эхэлдэг. Бо 337.2
Анги танхимд хамтран ажиллах зарчим ноёрхож, энэхүү зарчим амьдралын дүрэм болох ёстой. Сурагчидтайгаа хамтран ажиллаж сурсан багш дэг журам тогтоох тал дээр үнэлж баршгүй амжилтыг гаргадаг. Анги танхимдаа үйлчилж, бусдад тусалж байгаа хөвгүүд гэхэд л дэг журамгүй, дуулгаваргүй байхад ашигладаг тайван бус сэтгэлээ зөв, гайхамшигтай эрч хүчээр сэлбэж сайн зүйлсэд зарцуулах боломжтой болдог. Боломжийнхоо хэрээр ахмадууд нь бага залуудаа, хүчтэй нь дорой нэгэндээ туслалцаа үзүүлдэг болж, хүүхэд бүрийг хамгийн сайн хийж чаддаг зүйлсээр нь урамшуулаарай. Эдгээр нь өөртөө итгэлтэй, тусч байдлыг урамшуулан дэмжих юм. Бо 337.3
Залуус, эцэг эхчүүд, багш нарт Библийн хамтран ажиллах сургамжуудыг суралцах нь их хэмжээний тус дэмжлэг болдог. Библийн олон жишээнүүдээс Ариун Ордон барьсан жишээг судалж үзээрэй. Энэхүү ажилд хүн бүр нэгдэн оролцсон ба энэ нь зан чанарыг босгон барих талаар сургадаг. м3үрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн.” Египетээс гарсан нь 35:21. Иерусалимын ханыг сэргээх агуу ажлыг олзлогдсон байдлаас чөлөөлж буцаж ирсэн олзлогсод ядуу, айдас, бэрхшээл зовлонтой байсан хэдий ч хэрхэн хамтран сэргээн босгосон талаар уншаарай. Тэрхүү, мард түмэн ажиллах зүрхтэй байв.м Нехемиа 4:6. Аврагчийг дагаж байсан дагалдагчид олон мянган хүнийг хооллох гайхамшгийг бүтээхэд хэрхэн оролцсоныг анзаараарай. Христийн гар дээр байсан хоол хүнс үржих үед, дагалдагчид хүлээн зогсож буй олон хүмүүст талх тараан өгсөн. Бо 338.1
мУчир нь бид бие биедээ эрхтнүүд юм. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.” Ефес 4:25; 1 Петр 4:10. Бо 338.2
Бид эрртний шүтээн босгогчдын үгнээс өнөө үеийн зан чанараа төлөвшүүлэх уриалгыг олж авах боломжтой: мХүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ “Зоригтой байм гэж өгүүлнэ.” Исаиа 41:6. Бо 338.3