Боловсроа
Арван Наймдугаар Бүлэг - Библийн Нууцууд
“Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?”
Ямар ч хязгаарлагдмал хүн Хэмжээлшгүй Агуу Нэгэний ажил үйлс, зан чанарыг бүрэн ойлгож чадахгүй. Бид Бурханыг судалгаа, шинжилгээгээр олж мэдэж чадахгүй. Нууцлаг байдалд хучигдсан Ариунаар Оршигч хамгийн их соёлжсон, хурц ухаантнаас хамгийн сул дорой, боловсролгүй нэгний өмнө хүртэл бүрэн нууцлагаар оршдог ба мүүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг. Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.” Дуулал 97:2. Гэхдээ бид Бурханы бид нартай хэрхэн харилцдаг болон Түүний хэмжээлшгүй хүч чадалтай нэгдсэнээр хязгааргүй өршөөл уучлалыг нь ойлгож мэдрэх боломжтой юм. Бид ойлгох чадварынхаа хэмжээнд Түүний зорилгыг ойлгох чадвартай. Бид ойлгож ухаарч чадахгүй зүйлсээ бүхнийг чадагч, хайраар дүүрэн бялхагч хүч чадалд нь итгэж найдах боломжтой. Бо 197.1
Бурханы Үг, бүхнийг Зохиогчийн зан чанарыг таньж чадахгүй, хязгаарлагдмал хүний хэзээ ч бүрэн ойлгож мэдэхгүй нууцуудыг нээж өгдөг. Бурхан Библийн судраар дамжуулан Бурханлаг эрх мэдэл, хүч чадлын талаар хангалттай баримтуудыг бичиж үлдээсэн. Бурханы оршихуй, зан чанар, итгэж найдаж болох Үгс бүр оюун ухаанд маань Бурханыг гэрчилж өгдөг ба Бурханы гэрчлэх гэрчлэл хаа сайгүй, хангалттайгаар оршдог. Бурхан эргэлзээг арилгаж эргэлзээг бүрмөсөн арилгаагүй, тиймээс бид баримтан дээр үндэслэн итгэлээ босгох шаардлагатай. Эргэлзэхийг хүсэж байгаа хүмүүст эргэлзэх боломж хангалттай байгаа, харин үнэнийг мэдэхийг хүсэж байгаа хүн Бурханд итгэх хангалттай үнэний баримтыг олж авах боломжтой. Бо 197.2
Бид Бурханы ивээл хайрын нууцуудыг мэдэх чадваргүй учир Бурханы үгэнд эргэлзэх шалтгаангүй юм. Бид байгаль дэлхийд ойлгож ухаарахгүй олон зүйлстэй байнга тулгарсаар байна. Ийм байдалтай бид сүнслэг ертөнцийн нууцлаг зүйлсийг ойлгож, ухаарахгүй байх нь аргагүй биш гэж үү? Бидний нууцуудыг ойлгож ухаарахгүй байгаа нь хүний мөхөс, явцуу ухаан бодолтой бүрэн холбоотой. Бо 198.1
Библийн гайхамшигтай нууцууд өөрөө өөртэйгөө зөрчилддөггүй ба Бурханы онгодоор бичигдснийг маш хүчтэйгээр батлан харуулдаг. Библи Бурханы талаар бус бидний ойлгож мэдэж болохуйц зүйлсийг өгүүлсэн бол, хэрэв Бурханы агуу хүчирхэг байдлыг мөхөс хүний оюун ухаанаар тайлж болох байсан бол Библи Бурханы онгодоороо бичигдсэн гайхамшигтай баталгааг агуулж чадахгүй байх байсан. Библийн гайхамшигтай үнэн Библийг Бурханы үгс гэсэн итгэх итгэлийг төрүүлэх ёстой. Бо 198.2
Библи үнэнийг маш энгийн, амьдралын хэрэгцээ болон хүн төрөлхтний хүсэл эрмэлзэлтэй гайхалтай нийцүүлэн танилцуулдаг. Библийн үгс хамгийн их боловсорсон оюун ухааныг гайхшруулдаг боловч хамгийн энгийн, боловсроогүй оюун ухаанд ч амьдралын арга замыг энгийнээр танилцуулж өгч чаддаг. “Тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө,” Исаиа 35:8. Бурханы ямар ч үр хүүхэд алдаа дутагдал гаргах шаардлагагүй юм. Үнэнийг болгоомжлон эрж хайж байгаа нэгэн ариун шударга, ариун гэрэл гэгээгээр алхаж чадалгүйгээр унах шаардлагагүй. Хамгийн энгийнээр тунхагласан үнэн хүний ойлголт ухаарлаас хэтэрсэн хамгийн хэмжээлшгүй, хамгийн гүн гүнзгий, хамгийн гэгээрсэн утга санааг агуулсан байдаг. Эдгээр нь Бурханы алдраар бид нарт танигдах боломжгүй болсон гайхамшгууд ба эдгээр нь судалж байгаа оюун ухааныг бүрэн эзэмддэг. Эдгээр нь үнэнийг чин сэтгэлээсээ хүндлэл, итгэлээр эрж хайж байгаа хүмүүсийг өндөрт өргөн, сэргээдэг. Бид Библийг судлах тусам амьд Бурханы үг болохыг нь гүн гүнзгийгээр хүлээн зөвшөөрч, Бурханлаг илчлэлтийн агуу гайхамшгийн өмнө хүний ухаан сөхрөн унадаг. Бо 198.3
Бурхан Өөрийн үгэнд орших үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайж буй хүмүүст үүрд мөнхөд үнэнийг нээж байхаар өгөгдсөн. мНууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарахм-аас гадна “илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна.” Дэд хууль 29:29. Библийн зарим нэгэн хэсгийг ойлгож мэдэх боломжгүй гэсэн үзэл хамгийн чухал үнэнийг үл тоомсорлоход нөлөөлсөн. Библийн баримтуудыг чухалчлах хэрэгтэй ба тогтмол давтан заах хэрэгтэй. Бурхан үнэнийг нуун дарагдуулахын хүссэн учир Библийн нууцуудыг өгөөгүй юм. Харин бидний мөхөс, харанхуй бүдүүлэг байдал үнэнийг ухаарч, зөв зохистойгоор ойлгоход саад болдог. Бурханы зорилгод хязгаар байгаагаас бус харин бидний багтаамж хязгаарлагдмал. Бурхан биднийг ойлгох боломжгүй гэж тогтмол тооцдог ишлэлүүдийг оюун ухааны хүлээн авах хэмжээгээр ойлгож ухаардаг байхыг хүсдэг. “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа” ба эдгээр нь бид аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. 2 Тимот 3:16, 17. Бо 199.1
Хүний ямар ч гайхамшигтай оюун ухаан Библийн ганц үнэн, ганц амлалтыг бүрэн гүйцэд судлан ойлгох боломжгүй. Нэг хүн Бурханы алдрыг нэг талаас хардаг байхад, өөр нэг нь нөгөө талаас нь олж хардаг боловч бид зөвхөн улалзах гэрлийг л олж хардаг. Бүрэн дүүрэн гэрэл гэгээ бидний хараанаас хэтэрсэн зүйл. Бо 199.2
Бурханы үгийн агуу зүйлсийг бодон тунгаах үедээ бидний хараа хүршгүй өргөн, гүнзгий эх булаг руу харж эхэлдэг. Энэхүү эх булгийн өргөн, гүн нь ойлголт, мэдлэгээс маань хэтэрдэг. Бид үнэний эх булаг руу ширтэн харах үед хараа маань өргөсөж, өмнө маань эцэс төгсөлгүй, хил хязгааргүй мэргэн ухааны далай харагдаж эхэлдэг. Бо 200.1
Библийн судалгаа сэргээн шинэчлэх хүчийг агуулдаг. Зүрх сэтгэл, оюун ухаан хүчирхэгжиж, шинэ амьдралыг хүлээн авдаг. Бо 200.2
Эдгээр мэдрэмжүүд Библи Бурханаар бичигдсэн болохыг маш гайхамшигтайгаар батлан харуулдаг. Бид бие махбодоо тэжээхийн тулд хоол хүнс хэрэглэдэгтэй адил, Бурханы үгийг ч гэсэн зүрх сэтгэлийн хоол хүнс мэтээр хүлээн авдаг. Хоол хүнс бидний байгалийн хэрэгцээг хангадаг, хоол хүнс маань цус, араг яс, уураг тархийг бий болгодог болохыг бидний амьд байгаа байдал батлан харуулж байдаг. Библи дээрхтэй адил эсэхийг туршиж үзээрэй, Библийн зарчмууд зан чанарын маань нэгээхэн хэсэг болох үед ямар өөрчлөлт гарах бол? Амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарах бол? “Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.” 2 Коринт 5:17. Бурханы Үгийн хүчээр олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэм нүглийн зуршлын хүлээснээс чөлөөлөгдөж чадсан. Тэд гэм нүгэлтэй зүрх сэтгэлээсээ татгалзсан. Доромжлон гутаагч хүндэтгэл үзүүлдэг болж, сотгуу нэгэн эрүүл болж, садар самуун нэгэн цэвэр ариун болдог. Сатантай адил зан чанартай болсон хүмүүс Бурханы дүрийн дагуу өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Энэхүү өөрчлөлт бол бүхэлдээ гайхамшгийн дээд гайхамшиг билээ. Бурханы Үгээр дамжуулан бий болсон өөрчлөлт дэлхийн хамгийн гайхамшигтай нууцуудын нэг хэмээн тооцогдоно. Бид эдгээр гайхамшгуудыг ойлгож чадахгүй, бид зөвхөн итгэж л чадна хэмээн Ариун Бичээсүүдэд өгүүлдэг. Энэ нь мта нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн.м Колоссай 1:27. Бо 200.3
Энэхүү гайхамшгийн талаарх мэдлэг бусад бүх мэдлэгийн түлхүүр болдог. Энэ нь зүрх сэтгэлд орчлон ертөнцийн үнэт эрдэнэсүүд болох эцэс төгсгөлгүй хөгжил дэвшлийг бий болгож, нээж өгдөг. Бо 201.1
Бурханы зан чанар болох Ариун Бичээсэн дэх гайхамшиг, алдар суу билгийг тогтмол, байнга ойлгон ухаарснаар дээрх өөрчлөлт шинэчлэлт бий болдог. Бурхан болон Түүний Үгийг бүрэн ойлгож болох байсан бол бид бүхэнд гүнзгийрүүлэн судлах үнэн, олж авч болох илүү мэдлэг байхгүй болж, бид цаашид хөгжиж дэвжих шаардлагагүй болох байсан. Бурхан хамгийн агуу хүчирхэг Нэгэн байхаа больж, хүн ч хөгжин дэвжихээ болино. Бид ийм байдалд ороогүйдээ Бурханд талархах нь зүйтэй. Бурхан хэмжээлшгүй агуу учир зөвхөн Түүнд мэргэн ухааны бүх баялаг хадгалагддаг. Бид мөнхийн цаг хугацаанд энэ мэдлэгээс судлавч мөнхөд суралцсаар байх болно. Бид Бурханы мэдлэг, мэргэн ухаан, сайн сайхан, хүч чадлыг хэзээ ч судалж барахгүй. Бо 201.2
*****