Агуу Тэмцэл

11/14

11 — Бэрхшээлийи цаг үе

Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Даниел 12:1. AT 109.1

Гурав дахь тэнгэр элчийн мэдээ түгэж дуусах үед гэм буруутай дэлхийн оршин суугчдад өршөөл гуйх боломж байхгүй болно. Бурханы хүмүүс үүргээ гүйцэтгэж дуусна. Тэд “сүүлчийн хур бороо” Эзэний оршихуйгаас ирэх сэргэлтийг” хүлээн авч, өмнөө тулгарч буй хавчлага, бэрхшээлд бэлтгэх болно. Тэнгэрийн элчүүд диваажинд нааш цааш яаравчлан явах болно. Дэлхийгээс ирж буй тэнгэр элч нар дэлхий дээрх үүргээ гүйцэтгэж дууссанаа зарлана. Ингэснээр дэлхий дээр эцсийн сорилт явагдаж, Бурханы хууль тушаалуудад үнэнч байсан хүмүүс “амьд Бурханы тамга, тэмдгийг” авсан байна. Дараагаар нь Есүс ариун ордонд явуулж байсан зуучлалын ажлаа зогсох юм. Тэрээр гараа өргөн, чанга дуугаар, “Бүгд дууслаа” гэж хэлэх ба диваажин дахь бүх тэнгэрийн элчүүд болон тэнгэр элчүүд “Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар байг” Илчлэлт 22:11 гэсэн Есүсийн ариун үгсийг сонсоод титмээ тайлан тавьсан. Хүн бүр нэг бол амийн шагнал нэг бол үхлийн шийтгэлийг авахаар болно. Христ хүмүүсийнхээ төлөө золиос болж, гэм нүглийг нь арилгасан байна. Христэд дуулгавартай байх хүмүүсийн тоо тодорхой болж; авралыг өвлөн авагчдад, “бүхэл тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд” өгөгдөж, Есүс хаадын Хаан, эздийн Эзэн адил хаанчилна. AT 109.2

Есүс ариун ордныг орхиход дэлхийн оршин суугчдыг харанхуй нөмрөн авна. Энэхүү аймшигтай цаг үед зөвт хүмүүс Ариун Бурханы мэлмийн өмнө зуучлагчгүй байх шаардлагатай болно. Бузар мууг хязгаарлах хүч үйлчлэхээ болих үед Сатан эцсийн цаг үеийн итгэлгүй хүмүүсийг бүрэн удирдах болно. Бурханы хэмжээлшгүй тэвчээр эцэстээ тулна. Дэлхий Түүний өршөөл уучлалыг эсэргүүцэж, Түүний хайрыг үзэн ядаж, Түүний хуулийг уландаа гишгэсэн. Бузар муу хүмүүс өршөөл уучлалын хэр хэмжээнээс хэтэрч, Бурханы Сүнсийг тууштайгаар эсэргүүцсэн тул эцэстээ боломжоо бүрэн алдсан. Тэд Бурханы нигүүлслээр хамгаалуулах боломжгүй болсон тул бузар муугаас хамгаалуулах боломжоо ч алдсан. Сатан ийнхүү дэлхийн оршин суугчдыг эцсийн, хамгийн агуу гамшиг руу түлхэнэ. Бурханы тэнгэр элчүүд хүний бузар муу хүслийн асар хүчтэй салхийг хязгаарлахаа больсноор бүх төрлийн зовлон шаналал жолоо цулбуураа алдана. Дэлхий бүхэлдээ эртний Иерусалим дээр буусан сүйрлээс илүү аймшигтай сүйрэлд автана. AT 109.3

Ганц тэнгэр элч Египетийн бүх ууган хөвгүүдийг үхүүлж, тухайн газар нутгийг уй гашууд автуулсан. Давид хүмүүсээ тоолж Бурханы эсрэг нүгэл үйлдэхэд түүний гэм нүглийг шийтгэхийн тулд ганц тэнгэр элч аймшигтай сүйрлийг буулгасан. Бурханы тушаалаар ариун тэнгэр элчүүдийн сүйрэл буулгаж байсантай адил Бурханы зөвшөөрлөөр бузар муу элчүүд ч гэсэн аймшигтай сүйрлийг буулгах болно. Хаа сайгүй, бүхнийг сүйрүүлэх бузар хүчнүүд зөвхөн Бурханы зөвшөөрлийг хүлээж сууж байгаа. AT 110.1

Тэд Бурханы хуулийг хүндэтгэдэг хүмүүс дэлхий дахинд шийтгэл буухад нөлөөлсөн хэмээн гүтгэж, Бурханы хүмүүсийг дэлхий дахиныг зовлон шаналлаар дүүргэж буй байгалын гамшгууд, хүмүүс хоорондын цус урсгаж байгаа шалтгаан хэмээн тооцох юм. Эцсийн сануулгыг мэдрүүлэх хүч бузар муу хүмүүсийн уур бухимдлыг өдөөх шалтгаан болж, тэдний уур хилэн Бурханы сануулгыг хүлээн зөвшөөрсөн хүн бүрийн эсрэг асах ба Сатан үзэн ядалт, хавчлага явуулах хүслийг өдөөн турхирах болно. AT 110.2

Тэд Бурханы оршихуй Еврей үндэстнээс бүрмөсөн холдох үед тахилчид, ард түмэн юу болж байгааг гадарлах сөхөөгүй байсан. Тэд Сатаны удирдлаган дор байж, хамгийн аймшигтай, бузар муу хүсэл бодолдоо удирдуулж байсан ч өөрсдийгөө Бурханы сонгогдсон ард түмэн хэмээн төсөөлсөөр байв. Ариун ордон дахь үйлчлэл үргэлжилсээр, бузартсан тахилын ширээнүүд дээр тахилуудаа өргөж, Бурханы эрхэм Хүүгийн цусыг урсгасан буруутай хүмүүс өдөр тутам өөрсдийгөө Бурханы ивээлүүдээр ивээгдэхийг хүсэн залбирах зуураа Түүний үйлчлэгчид, элч нарын амийг хороохыг хичээж байв. Ийнхүү ариун ордны эргэлт буцалтгүй шийдвэр дэлхий дахинд тунхаглагдахад дэлхийн хувь тавилан мөнхөд шийдэгдсэн байх болно. Үүнийг дэлхийн оршин суугчид анзаарах ч үгүй өнгөрнө. Бурханы Сүнсний удирдлагаас бүрэн гарсан хүмүүс олон төрлийн шашны үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бузар муугийн ханхүүгийн зааж сургасны дагуу хорон муу төлөвлөгөөг Бу рханы төлөө бүхнээ зориулж байгаа мэтээр сатаныхтай адил у рам зоригоор гүйцэлдүүлнэ. AT 110.3

Христэд итгэгчдийн дунд Шаббатын сургаал зөрчилдөөн үүсгэх гол сэдэв болсон тул шашны болон иргэний эрх дархтнууд Ням гарагийг хамтын хүчээр Бурханы өдөр мэтээр сахиулахыг хичээх болсон. Ард түмний цөөнх олон нийтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байснаар бүх дэлхийн хүмүүсийн үзэн ядалтанд автагдах болно. Тэр үед сүм болон улс орны хуулийг эсэргүүцэж байгаа цөөнхийг хүлцэн, тэвчиж болохгүй гэж шаардах ба тэд улс үндэстнийг самууралд оруулж, хууль ёсгүй мэт болгосноос цөөхөн хэсэг хүмүүс зо вж шаналсан нь дээр гэж үзнэ. ” Ард түмний удирдагчид” олон зууны өмнө дээрхтэй адил тайлбарыг тоочиж байсан. Хууран мэхлэх өндөр чадвартай Кайаф, “мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна 44 Иохан 11:50 гэж хэлсэн. Энэхүү тайлбар тухайн үеийнхэнд зөв мэт санагдаж, эцэстээ Бурханы дөрөв дэх хууль болох Шаббатын хуулийг ариунаар сахьдаг хүмүүсийн эсрэг турхирч, Бурханы хуулийг сахигч нарт хамгийн хүнд шийтгэлийг оноож, хэсэг хугацаанд тэвчсэний дараагаар аминд нь хүрч болохыг ард түмэнд зөвшөөрнө. Шинэ үеийн хуурамч үзэлд автсан Протестантууд Бурханы хуулийг бүгдийг нь хүндэтгэдэг хүмүүстэй эрт цагийн Ромын шүтлэгтнүүдтэй адил хандах болно. AT 111.1

Тэр үед Бурханы ард түмэн эш үзүүлэгчийн зөгнөсний дагуу Иаковт тохиолдсон бэрхшээл, сэтгэлийн дарамтанд унах болно. “Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. 44Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов? Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана. “Иеремиа 30:5-7. AT 111.2

Иаковын шөнийн туршид санаа зовж, Есаваас хамгаалахыг хүсэн гуйж байсан тэмцэл (Эхлэл 32:24-30), Бурханы хүмүүсийн зовлон шанлалыг үүрэх цаг үеийг бэлгэддэг. Иаков Есавт оногдох ёстой эцгээс уламжлан ирдэг ивээлийг авахын тулд ахыгаа хууран мэхэлсэн тул ахынхаа аминд нь хүрнэ гэсэн сүрдүүлгээс болон амиа хамгаалахаар зугатсан. Тэрээр ийнхүү гэр орноосоо цөлөгдөн олон жил болсны эцэст Бурханы тушаалын дагуу эхнэр, хүүхдүүд, мал адгуусаа аван төрсөн нутаг руугаа буцсан. Тэрээр нутгийнхаа хил дээр ирээд Есав олон цэргүүдээ дагуулан ирж байгааг сонсоод өшөөгөө авах нь гэж бодсон учир айдаст автагдсан. Иаковын албатууд зэвсэггүй, өөрсдийгөө хамгаалах боломжгүй байсан тул аймшигтай хэрцгий өшөө авалтыг эсэргүүцэж чадахааргүй байв. Иаковын санаа зовох, айх бодол дээр өөрийгөө буруутгах бодол дарамтыг нь улам ихээр нэмэгдүүлж байлаа. Тэрээр санаатай гэм нүгэл үйлдсэн тул ийнхүү аюулд орсон. Иаков зөвхөн Бурханы нигүүлсэлд найдахаас өөр аргагүй болж, тэрээр залбирлаар хамгаалалт хийхээс өөр замгүй байв. Тэрээр ахынхаа эсрэг өдүүлсэн хэргээ цайруулж, ойртон ирж буй аюулаас зайлахын тулд авч болох бүх арга хэмжээг авсан. Христийн дагалдагчид ч гэсэн бэрхшээл зовлонгийн цаг үетэй ойртон ирэх үед ард түмнийхээ өмнө өөрсдийгөө зөвөөр ойлгуулахыг хичээж, үзэн ядалтыг багасгаж, бодож тунгаах эрх чөлөөг таслан зогсоох бүх оролдлогуудаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. AT 111.3

Иаков зовлон шаналлаа харуулахгүйн тулд гэр бүлээ түрүүлж явуулаад Бурханд хандан залбирахаар ганцаар үлдсэн. Тэрээр гэм нүгэлдээ гэмшиж, урьд олон удаа мэдэрч байсан Бурханы нигүүлслийг талархалтайгаар хүлээн зөвшөөрч, даруу төлөв зангаар эцэг өвгөдтэй нь хийсэн гэрээ, ахаасаа дутааж байхдаа Бетелд шөнийн үзэгдлээр үзсэн амлалт, харийн газар цөлөгдсөн байхдаа авсан амлалтуудын дагуу залбирч эхэлсэн. Түүний амьдрал хямралд орж, амь нас нь дээсэн дөрөөн дээр тогтож байв. Тэрээр шөнийн харанхуйд, ганцаар Бурханд хандан залбирч, өөрийгөө даруу болгосон хэвээр байв. Гэтэл гэнэт нэгэн хүний гар мөрөн дээр нь дарав. Иаков түүнийг амийг нь хороох хүсэлтэй дайсан байна гэж бодож бүх хүчээрээ зууран авч тэмцэлдэж эхлэв. Ийнхүү ноцолдсоор үүр цайж эхлэхэд үл таних хүн жирийн хүнд байж боломгүй хүчийг гаргаж, Иаковын биед хүрэхэд бие нь хөшиж, хөдөлгөөнгүй болох шиг болов. Тэрээр ямар ч хүч тамиргүй болон газар унаж, ер бусын тэмцэлдэгчийн хүзүүнээс зууран тусламж хүсэн, гуйлтаа урсгаж эхэлсэн. Иаков тэмцэлдэж буй хүн нь Бурханы гэрээг биелүүлэгч Тэнгэр элч болохыг мэдсэн байв. Тэрээр хэдийгээр хөдлөх боломжгүй болж, өвчиндөө шаналан ихэд зовж байсан ч зорилгоосоо няцаагүй. Иаков гэм нүглээсээ болж удаан хугацааны турш бэрхшээлийг давж. үзэн ядагдаж, зовж шаналсан учраас уучлуулсан гэдгээ бүрэн мэдрэхийг хүсэжбайлаа. Тэнгэрийн зочин яаравчлан явахаар завдахад Иаков түүнээс зууран, ивээлээ өгөөч хэмээн гуйж эхэлсэн. Тэнгэрийн элч, “Үүр цайж байгаа тул Намайг явуул” гэхэд, “Та надад ивээлээ өгөхөөс нааш би Таныг явуулахгүй” гэж хариу өчсөн. Иаков энэ үед ямар их итгэл найдвар, тууштай байдал, тэвчээрийг харуулж байсан гэж бодно! Хэрэв Иаков бардамнаж, өөртөө хэт их итгэсэн бол шууд устгагдах байв, гэвч тэрээр сул дорой, үнэ цэнэгүйгээ ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж, амлалтаа сахигч Бурханы амлалтанд итгэж найдсан байв. AT 112.1

“Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон” Хосеа 12:4. Энэхүү гэм нүгэлтэй, алдаа дутагдалтай мөхөс хүн даруу сэтгэл, гэмшил, өөрийгөө даатгах зүрх сэтгэлээрээ диваажингийн Агуу Нэгэнийг ятгаж дийлсэн. Тэрээр мөхөс гараараа Бурханы амлалтуудаас тууштайгаар зуурсан тул Хэмжээлшгүй Агуу Хайрын зүрх сэтгэл гэмтний гуйлтыг үл тоомсорлоогүй юм. Түүний ялалтыг зарлахын тулд, бусад хүмүүс жишээг нь дагаасай гэсэн зорилгоор гэм нүглийг нь сануулсан нэрийг ялалтыг тунхагласан нэрээр сольсон. Иаков Бурханыг ятгаж дийлсэн нь бусад хүмүүсийг ятгаж дийлсэн гэсэн үг байв. Тэрээр уур хилэндээ автагдсан ахтайгаа нүүр тулахаас айхаа больсон учир нь Эзэн түүнийг хамгаалж байсан. AT 113.1

Сатан Иаковыг Бурханы тэнгэр элч нарын өмнө буруутгаж, түүнийг гэм нүглээс нь болж устгах эрхтэй хэмээн батлахыг хичээж, Есавыг түүний эсрэг хөдөлгөхөд нөлөөлж, итгэлийн эртний өвөг эцгүүдийн нэг болох түүнийг шөнийн туршид тэмцэлдэж байхад сэтгэлээр унагаж, Бурханаас зуурсан итгэлийг нь нураахын тулд гэм буруутай мэдрэмжийг төрүүлэхээр хичээж байсан. Иаков сэтгэлээр унахад бэлэн болсон байсан ч диваажингаас тусламж авахгүй л юм бол үхэж үрэгдэхээс өөр замгүй болно гэдгээ мэдэж байв. Тэрээр аймшигтай гэм нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, Бурханы уучлал өршөөлийг хүсэн гуйсан. Тэрээр зорилгоосоо буцалгүй, Тэнгэр элчээс тавилгүй, чин сэтгэлээсээ ивээлийг хүсэн, ялалт байгуулах хүртлээ шаналан уйлсан. AT 113.2

Сатан Есавыг Иаковын эсрэг илгээхэд нөлөөлсөнтэй адил бэрхшээл зовлонгийн цаг үед бузар муу хүмүүсээр Бурханы ард түмнийг устгуулахаар уруу татна. Тэрээр Иаковыг буруутгасан шигээ Бурханы ард түмнийг ч гэсэн эсэргүүцэж, буруутгана. Тэрээр дэлхий дахиныг өөрийн албатууд хэмээн тооцдог боловч Бурханы тушаалуудыг сахьдаг цөөн тооны бүлэг хүмүүс эрх мэдлийг нь эсэргүүцдэг. Сатан эдгээр хүмүүсийг дэлхийгээс бүрмөсөн зайлуулах боломжтой байсан бол дэлхийг бүрэн эзэмших байлаа. Сатан эдгээр хүмүүсийг ариун тэнгэр элчүүд хамгаалж байгааг хараад гэм нүглүүд нь уучлагдсан гэж дүгнэдэг боловч тэдний гэм нүгэл тэнгэрийн ариу н ордонд аль хэдийн шийдвэрлэгдсэн гэдгийг мэддэггүй. Сатан хүмүүсийг уруу татан ямар гэм нүгэл үйлдүүлснээ маш сайн санаж байдаг ба хүмүүсийн гэм нүглийг Бурханы өмнө дэндүү булзайруулан танилцуулж, өөрийгөө Бурханы таалалд нийцэх боломжгүй болсонтой адил тэд нар ч гэсэн Бурханы таалалд нийцэх боломжгүй гэж зүтгэдэг. Тэрээр Эзэн Бурхан хүмүүсийн гэм нүглийг уучилсан мөртлөө өөрийг нь болон бузар тэнгэр элчүүдийг устгаж шударга бусаар хандах ёсгүй гэж тунхагладаг. Сатан эдгээр хүмүүсийг өөрийн олз хэмээн тунхаглаж, тэднийг өөрийнх нь гараар устгуулахаар тушаах ёстой гэж шаарддаг. AT 113.3

Сатан Бурханы хүмүүсийг хийсэн гэмийнх нь төлөө буруутгахад Эзэн тэд нарт эцсээ хүртэл соригдохыг нь зөвшөөрдөг. Энэ үед итгэгчдийн Бурханд тавьж буй найдвар, итгэл бишрэл, тууштай зүрх сэтгэл ихэд соригдоно. Тэд өнгөрснөө эргэцүүдэхДээ итгэл найдвараа гээнэ, учир нь тэд амьдралынхаа туршид ямар ч сайныг үйлдээгүйгээ мэдэрнэ. Тэд сул дорой байдал болон ямар ч үнэ цэнэгүй болохоо ойлгоно. Сатан Бурханы хүмүүсийг ямар ч найдах зүйлсгүй, бузар гэм нүглийнх нь толбо тортог хэзээ ч угаагдаж цэвэригүүлэгдэхгүй гэж айлгахыг хичээнэ. Сатан тэднийг уруу таталтанд автуулж, Бурханд дуулгаваргүй байлгахыг хичээнэ. AT 114.1

Бурханы хүмүүс хэдийгээр сүйрэх нь тодорхой болсон дайснуудаар хүрээлүүлсэн боловч үнэний төлөө хавчигдан гадуурхагдахаас эмээхээсээ илүү гэм нүгэл бүртээ гэмшин, гэм нүглээсээ эргэж чадсан эсэхэд санаа зовж байх болно. Тэд зарим нэгэн алдаа дутагдлаасаа болж Аврагчийнхаа: Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно Илчлэлт 3:10 гэсэн амлалтыг хүлээж авахгүй болчих вий гэж зовж шанална. Хэрэв тэд уучлал өршөөлийн баталгааг авсан бол эрүү шүүлт, үхлээс айхгүй. Харин ч аврагдах эрхгүй болж, зан чанарынхаа доголдлоос болон амиа алдах юм бол Бурханы ариун нэр гутаагдан доромжлогдоно хэмээн эмээдэг. AT 114.2

Тэд хаа сайгүй урваж, идэвхитэйгээр тэрсэлж буй байдлыг харахад зүрх сэтгэлийг нь эзэмдсэн агуу худал хуурмаг сургаал сүйрч, бу зар муу хүмүүсийн бузар муу үйлс төгсгөл болоосой хэмээн ихэд хүсэн мөрөөднө. Тэд хавчлагыг зогсоож өгөөч гэж Бурханаас гуйх боловч бузар муугийн хүчтэй давалгаа болох өөрсдийгөө буруутгах аймшигтай мэдрэмжийг өөрдсийн хүчээр эсэргүүцэж, чадахгүй. Бурханы хүмүүс бүх чадвараа Христийн үйлчлэлийн төлөө ашиглах юм бол өдөр ирэх тусам улам хүчирхэгжиж, Сатаны хүчнүүд тэднийг дийлэх боломжгүй болж, хүч нь суларна гэж боддог. Бурханы хүмүүс Бурханы өмнө ирж урьд өмнө хийсэн олон гэм нүглийнхээ төлөө гэмшиж, зүрх сэтгэлийн зовлон шаналалд автагдан Аврагчийн: “Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг. Тэр Надтай энхийг тогтоог. Тэр Надтай энхийг тогтоог” Исаиа 27:5 гэсэн амлалтаас зуурдаг. Тэдний залбирал шууд хариултаа авахтул итгэл бишрэл нь суларч доройтохгүй. Тэд ихээхэн зовж шаналан, айж эмээж, сэтгэлээр унах боловч зуучлан залбирахаа зогсоохгүй. Тэд Иаков Тэнгэрийн элчээс хэрхэн зуурсантай адил Бурханаас зуурч, зүрх сэтгэлийнхээ гүнээс, “Таны ивээлийг авахаас нааш би Таныг явуулахгүй” гэж гуйн залбирна. AT 114.3

Хэрэв Иаков эцгийн эрхээ заль хэрэглэн авсан гэм нүгэлдээ урьд өмнө нь гэмшээгүй байсан бол Бурхан залбирлыг нь сонсож, нигүүлслийнхээ дагуу амийг нь аврахгүй байсан. Ийнхүү зовлон шаналал нөмрөх цаг үед айдас, сэтгэлээр унах байдлаар шаналж буй Бурханы хүмүүс гэмшиж, уучлалт гуйгаагүй гэм нүгэл байгаагаа мэдрэх үедээ сэтгэлээр ихээхэн унах болно. Тэд сэтгэл зүйн дарамтнаас болж итгэлээсээ хагацаж, Бурханаас хамгаалалт хүсэх итгэл найдваргүй болох юм. Тэд өөрсдийгөө үнэлэхээ больж, сэтгэлээр ихэд унах боловч ямар нууцлагдмал гэм буруутай болохоо илэрхийлж чадахгүй. Тэдний гэм нүгэл урьдчилсан игүүлтээр юу ч үгүй арчигдаж, тэд дахин тэрхүү гэм нүглүүдээ санан дурсах шаардлагагүй болсон байна. AT 115.1

Сатан Бурханыг хүмүүсийн амьдралын жижиг алдаа, итгэлгүй байдлыг тоож, авч хэлэлцдэггүй гэж уруу татдаг боловч Эзэн Иаковтай харьцахдаа ямар ч бузар мууг хүлээн зөвшөөрч, үл тоомсорлон орхидоггүй гэдгээ харуулсан. Өөрсдийн гэм бурууд шалтаг тоочиж, нуун далдлаж, гэм нүглээ диваажингийн номонд бичээстэй үлдээхийг зөвшөөрч, гэмшээгүй, үл уучлуулсан хүмүүс Сатаны өмнө ялагдал хүлээнэ. Хүмүүс хэдий өндөр алба хашаад, хэдий их хүндэтгэл хүлээгээд, хэдий их эрх дарх бүхий байр суурийг эзлээд Бурханы өмнө гэм буруу үйлдэнэ төдий чинээ бузар мууд тооцогдох ба ийм хүмүүсийн дайсанд ялагдах боломж нь төдий чинээ ихсэнэ. Бурханы ирээдүйн сорилтоор дүүрсэн өдөрт зориулсан бэлтгэлийг базаахгүй, хойрголож байгаа хүмүүс зовлон бэрхшээлийн цагт аль эсвэл дараа хэзээ нэгэн цагт бэлтгэлээ хангах боломжгүй болно. Ийм хүмүүсийн нөхцөл байдал ямар ч итгэл найдваргүй байх болно. AT 115.2

Хүсэл зорилгоо Бурханд бүрэн даатгаж чадаагүй, Христэд итгэдэг гэсэн нэр зүүсэн хүмүүс сүүлчийн аймшигтай тэмцлийн өдрүүдэд бузар муу нэгний дарангуйлалд автагдан, шаналан зовж байгаагаа илэрхийлэн гэм нүглүүддээ цөхрөн гэмшинэ. Ийм гэмшил Есав болон Иудасын гэмшилтэй адил байх юм. Ийм гэмшлийг хийж байгаа хүмүүс гэм нүглээс үүсэн бий болох үр дүндээ харамсдаг болохоос гэм буруутай үйлдэлдээ гэмшдэггүй. Тэд чин сэтгэлээсээ гэм буруудаа харамсаж, бузар мууг үзэн яддаггүй. Тэд эрт цагийн Фараонтой адил шийтгэл хүлээхээс айсандаа гэм нүглээ хүлээн зөвшөөрдөг ба хэрэв шүүгдэхээргүй бол Диваажинг эсэргүүцэх эсэргүүцлээ дуртайяа үргэлжлүүлэх юм. AT 115.3

Иаковын түүх Бурхан хууртагдаж, уруу татагдаж, гүтгэгдсэн боловч Түүн дээр чин сэтгэлээсээ гэмшин ирсэн хүмүүсийг орхидоггүйг баталгаажуулан харуулдаг. Сатан ийм хүмүүсийг устгахыг хичээдэг боловч Бурхан бэрхшээлтэй цаг үед тэднийг тайвшруулж, хамгаалахын тулд тэнгэрийн элч нараа илгээдэг. Сатан хүчтэйгээр, шийдэмгийгээр дайрч довтлох ба түүний хууран мэхлэлт аймшигтай байх болно, гэвч Эзэн ард түмнээ нүд цавчилгүй хамгаалж, уйлах дуу чимээг нь сонсдог. Тэд галтай зууханд шатаж байгаа мэт аймшигтай зовлонг туулах боловч бүхнийг Шинэчлэгч маань тэднийг ариусган цэвэригүүлсэн алт мэтээр шинэчлэн, өөрчлөх болно. Бурхан хүүхдүүдийнхээ хамгийн аймшигтайгаар соригдож буй цаг үед нарны гэрэл адил элбэг дэлбэг өдрүүдэд үзүүлж байсантай адил хайр энэрлээ үзүүлсээр байх болно. Бурханы хүүхдүүд дэлхийн үзэл баримтлалаа үхүүлж, Христийн дүр төрхийг төгс цогцлуулахын тулд галт зууханд хаягдах шаардлагатай байсан. AT 115.4

Сэтгэлээр унаж, зовж шаналан аймшигтайгаар соригдох үед уналтанд орохгүй, эцэж цуцахгүй, хүлээлтэнд автагдахгүй, өлсөж цангахгүй байхад итгэл бишрэл шаардагдана. Ийм цаг хугацаанд бэлтгэх боломж хүн бүхэнд өгөгдөнө. Иаков тууштай, зоригтой байсан тул ялалт байгуулсан. Түүний ялалт шаргуу залбирлын хүчийг гэрчлэн харуулах баталгаа юм. Бурханы амлалтнаас Иаковтай адил чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэйгээр, тууштайгаар зуурсан хүмүүс ялалт хүлээх болно. Бурханы өмнө өөрсдийгөө огоорч, зовж шаналахыг хүсдэггүй, Бурханы ивээлийг авахын тулд чин сэтгэлээсээ, удаан залбирах сонирхолгүй хүмүүс ивээлийг олж авч чадахгүй. Бурхантай тэмцэлдэхийн утгыг ямар цөөхөн хүмүүс бүрэн ойлгоно вэ! Бүх хүч чадлаа шавхан Бурханыг хүсэн мөрөөдөх зүрх сэтгэлд ямар цөөхөн хүмүүс автагдаж үзсэн байна. Гуйлтаа өргөж байхад үгээр зүйрлэшгүй шаналал сэтгэлийг нөмрөн авахад ямар цөөхөн хүн Бурханы амлалтуудаас эргэлт буцалтгүйгээр зуурсан байна вэ! AT 116.1

Одоо үед итгэл бишрэлээ амьдралдаа бага хэрэгжүүлж байгаа хүмүүс сатаны хууран мэхлэлт, тушаалуудад оюун ухаанаа удирдуулах агуу аюулд автагдах болно. Тэд сорилтыг даван гарах боловч бэрхшээлтэй цаг үед их хэмжээний зовлон шаналалд, сэтгэлийн гунигт автагдана, учир нь тэд Бурханд итгэж найдахыг зуршил болгож чадаагүй юм. Тэд үл тоомсорлосон итгэлийн сургамжуудаа сэтгэлээр унахуйц аймшигтай дарамтанд орох үедээ хүчээр суралцах шаардлагатай болно. AT 116.2

Бид Бурханы амлалтууд баттай биелэгддэг эсэхийг сорьж үзсэнээр Түүнтэй дотно танилцах болно. Тэнгэрийн элчүүд чин сэтгэлийн, үнэнч залбирал бүрийг бичиж тэмдэглэдэг. Бид Бурхантай тогтоох харилцаагаа гээхийн оронд хувиа хичээх хүслээ гээсэн нь дээр. Бурханы тааллыг олсон үгээгүй ядуурал, өөрийгөө огоорсон амьдрал хөрөнгө, алдар нэр, амар жимэр, найз нөхдүүдээр хүрээлүүлсэн амьдралаас хамаагүй дээр юм. Бид залбирах цаг гаргах хэрэгтэй. Хэрэв бид оюун ухаанаа дэлхийн ашиг сонирхолд автуулахыг зөвшөөрсөөр байх юм бол Эзэн алт эрдэнэс, байшин сав, үржил шимтэй газар хэмээх шүтээнүүдээсээ салах цаг хугацааг өгөх болно. AT 116.3

Залуучууд Бурханы ивээлийг хүсэн гуйхгүй байх замаар явахаас татгалзах юм бол гэм нүгэл хийх уруу татлагад автагдахгүй. Дэлхий дахинд хамгийн сүүлчийн чухал мэдээг дамжуулж байгаа улаач хүйтэн хөндий, эмх цэгцгүй, залхуурсан байдалтай бус, харин Иаковтай адил эцэж цуцалтгүйгээр, итгэлтэйгээр Бурханы ивээлийг хүсэн гуйх юм бол, би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн Эхлэл 32:30 гэж олон удаа гэрчлэх боломжтой болно. Ийнхүү тэд Бурхан болон хүмүүстэй цуг ялалт байгуулан, диваажинд ханхүү хэмээн тооцогдох боломжтой болно. AT 117.1

Удахгүй, “урьд өмнө хэзээ ч болж байгаагүй бэрхшээлтэй цаг” ирэх ба бид нарт хараахан эзэмшиж мэдэрч амжаагүй, хүмүүсийн эрэлхийлэхээс залхуурч, хойш сууж буй туршлагуудыг бид эхлэх хэрэгтэй байна. Энэ бэрхшээлийг ихэвчлэн хэт хүндээр төсөөлдөг боловч удахгүй болох хямрал төсөөлснөөс илүү байх болно. Ирээдүйд тохиолдох ямарч тодорхой дүрслэлээс даван гарсан байх болно. Тэрхүү сорилтын цаг үед хүн бүр Бурханы өмнө хариуцлага хүлээх юм. “Ноа, Даниел, Иов нар тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж” Езекиел 14:20 байна. AT 117.2

Хэдийгээр бидний агуу Тэргүүн Тахилч бидний төлөө эвлэрүүллийн ажлыг явуулж байгаа ч бид Христтэй төгс харилцаа үүсгэхийг хүсэн мөрөөдөх хэрэгтэй. Бидний Аврагч бодол санаагаараа ч уруу таталтанд автагдаж байгаагүй. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж болох бүх боломжийг хайж гэм нүглийг хүсэн мөрөөдөх, хүсэлд автуулж уруу таталганд автагдах нөхцөл бүрийг эрж хайдаг. Гэвч Христ Өөрийнхөө талаар: “Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй” Иохан 14:30 гэжтунхагласан. Сатан Бурханы Хүү өөрийнхөө зүрх сэтгэлийг эзэмдүүлэн ямар ч боломж өгөхгүй байгааг мэдэрсэн. Христ Эцэгийнхээ тушаалуудыг сахьсан ба Сатанд бузар аргаа ашиглаж гэм нүгэлд турхирах ямар ч боломжийг өгөөгүй. Хүнд хэцүү цаг үеийг эсэргүүцэн тэмцэж буй хүмүүс ийм нөхцөл байдалтай байх болно. AT 117.3

Бид энэ амьдралдаа итгэлээрээ дамжуулан Христийн эвлэрүүлэгч цусаар гэм нүглээс холдож хөндийрөх ёстой. Бидний нигүүлсэнгүй Аврагч биднийг Өөртэйгөө холбогдохыг урьж, хүч чадлаа сул дорой байдалтай, мэргэн ухаанаа харанху й бүдүүлэг байдалтай, зөв сайн бүхнээ үнэ цэнэгүй байдалтай холбон нэгтгэхийг уриалж байна. Бурханы ивээл хайр бол Есүсийн даруу, дөлгөөн зан чанарыг суралцах сургууль юм. Эзэн амар хялбар, зугаатай арга замыг бус харин амьдралын жинхэнэ зорилгыг сургахыг хүсэж байна. Бидний Бурханы зарчмын дагуу оюун ухаанаа хөгжүүлэх Диваажингийн арга барилуудыг хүлээн зөвшөөрөх эсэх нь бид нараас шалтгаална. Зүрх сэтгэлдээ аймшигтай аюул у чруулалгүйгээр энэхүү су ргалтыг үл тоомсорлож, хойшлуулах боломжгүй. AT 117.4

Элч Иохан үзэгдлээрээ диваажингаас чанга дуугаар: “Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа” Илчлэлт 12:12 гэж хэлэхийг сонссон. Диваажингаас сонсогдсон дээрх тунхаглал аймшигтай үйл явдлыг зөгнөж байна. Сатан сүйрэх цаг нь ойртох тусам уур хилэндээ автагдаж, агуу сорилтын цаг үед хууран мэхлэлт, сүйрлийн ажлууд нь дээд цэгтээ тулна. AT 118.1

Уцахгүй тэнгэрт гайхамшиг үйлдэгч чөтгөрүүд ер бусын зүйлсийг аймшиг төрүүлэхүйцээр харуулах болно. Бузар чөтгөрийн сүнснүүд бүх газар, дэлхийн хаадууд дээр очиж, диваажингийн хаанчлалыг эсэргүүцэх эцсийн тулаанд Сатантай нэгдэхийг ятгана. Эдгээр хүчнүүд удирдагчид болон боолуудыг ялгалгүй хууран мэхлэнэ. Өөрсдийгөө Христ хэмээн төсөөлсөн хүмүүс олноор ирж Аврагчийн нэр хүнд, хүндэтгэлийг авах ёстой гэж тунхаглана. Тэд хүмүүсийг эдгээх гайхамшгуудыг бүтээж, Библитэй үл нийцэх илчлэлтүүдийг Бурханаас авсан гэж зааж сургана. AT 118.2

Агуу хууран мэхлэлттэй холбоотой жүжиг Сатан Христийг дуурайснаар оргилдоо хүрнэ. Бурханы сүм Аврагч дахин ирэх үед итгэл найдвар нь бүрэн биелэгдэх болно гэж итгэж найдсаар ирсэн. Энэ үед агуу мэхлэгч Христийг дахин ирсэн мэт хууран мэхлэх болно. Сатан дэлхийн олон газар нутгуудад хүмүүсийн дунд Илчлэлт номонд Иоханы Бурханы Хүүгийн талаар дүрсэлсэнтэй адил агуу их гэрэл цацруулж үзэгдэх болно. Илчлэлт 1:13¬15. Түүнийг тойрон хүрээлж буй алдрын гэрэл мөхөс хүний хэзээ ч харж байгаагүй хачирхалтай зүйл байх юм. Агаарт ялалтын дуу хадаж хүмүүс: “Христ ирсэн байна! Христ ирсэн байна!” хэмээн орилолдох болно. Хүмүүс түүнийг хүндэтгэн өмнө нь сунан мөргөх үед тэрээр гараа дээш өргөн Христ дэлхий дээр байхдаа дагалдагч нараа ивээж байсантай адил ивээх болно. Түүний дуу хоолой уян зөөлөн, бусдыг эрхшээлдээ оруулахуйц байх бөгөөд аялгуут дуу адил сонсогдоно. Тэрээр Аврагчийн зааж сургаж байсан зарим нэгэн тэнгэрлэг үнэнийг их эелдэг, уучлал өршөөлөөр дүүрэн дуу хоолойгоор зааж сургана. Тэрээр мөн өвчтэй хүмүүсийг эдгээж, дараагаар нь Христийн дүрд хуурамчаар хувилсан байдалтайгаар Шаббат өдрийг Ням гарагаар сольж, ивээлээ буулгасан өдрийг нь ариунаар сахихыг тушаах болно. Хуурамч Христ долоо дахь өдрийг ариунаар сахихаар хичээн зүтгэж байгаа хүмүүсийн нэрийг нь гутаан доромжилж, үнэн болон гэрлийг түгээхээр илгээсэн тэнгэрийн элч нарын үгэнд орохыг хүсэхгүй байна хэмээн зарлан тунхаглана. Энэ бол маш хүчтэйгээр, бүх хүмүүсийг эрхшээлдээ оруулахуйц мэхлэлт байх юм. Симон Магусын мэхлэлтэнд автсан Самаричуудтай адил энгийн ардаас авахуулан агуу нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн олон хүмүүс хуурамч мэргэ төлөгчдийн, үйлдлийг “энэ бүхэн бол агуу Бурханы хүч” гэж хэлэх болно. Үйлс 8:10. AT 118.3

Гэвч Бурханы хүмүүс хууртахгүй. Хуурамч христийн зааж буй сургаал Библийн сургаалтай нийцэхгүй байх болно. Хуурамч христ Бурханы ямар ч хольцгүй, цэвэр уур хилэн буух хүмүүс гэж тодорхойлсон араатан болон түүний хөрөгт шүтдэг хүмүүсийг ивээх юм. Сатанд үүнээс илүү Христийн дахин ирэлтийг хуурамчаар дуурайх боломж өгөгдөхгүй. Аврагч хүмүүстээ дээрхтэй холбоотой хууран мэхлэлтийн талаар сануулга өгч, Түүний дахин ирэлтийг маш тодорхой урьдчилан зөгнөсөн. “Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно.44 Матай 24:24-27, 31; 25:31; Илчлэлт 1:7; 1 Тесалоник 4:16, 17. Христийн ирэлтийг хуурамчаар дуурайх ямар ч боломж байхгүй. Түүний ирэлтийг дэлхий дахин гэрчилж, орчлон ертөнц бүхэлдээ энэ үйл явдлыг мэдрэх ёстой. AT 119.1

Зөвхөн Библийн тууштай сурагчид болон үнэнийг хайрлан, хүлээн зөвшөөрсөн хүмүүс л дэлхийг эзлэн авч буй аймшигтай хууран мэхлэлтээс хамгаалагдах болно. Эдгээр хүмүүс Библийн гэрчлэлээр мэхлэгчийн худал хуурмагийг таньж мэдэх юм. Хүн бүр сорилттой нүүр тулах болно. Жинхэнэ Христэд итгэгчид уруу таталтыг нарийн хянаж судалснаар үнэн төрхийг нь мэднэ. Бурханы хүмүүс Түүний үгэнд баттай суурилсан тул өөрсдийн мэдрэмжиндээ найдахгүй байх боломжтой байх уу? Тэд хүнд хэцүү хямралын үед зөвхөн Библиэс зуурч, найдсан хэвээр байх уу? Сатан байдаг бүх чадлаараа юм бол Бурханы хүмүүсийг сорилтыг даван гарах боломжгүй болохыг хичээнэ. Тэрээр Бурханы хүмүүсийн амьдралыг олон төрлийн бэрхшээлээр хүрээлүүлж, сэтгэлийг нь дэлхийн эд баялагт автуулж, эцэж туйлдахуйц бэрхшээлүүдийг үүрүүлж, зүрх сэтгэлийг нь хорвоогийн асуудлуудаар зовоож сорилтыг хулгайч адил санаандгүйгээр ирүүлнэ. AT 119.2

Христийн олон төрлийн сүмүүдийн удирдлагууд Бурханы тушаалыг сахигчдын эсрэг зарлиг гаргаснаар Бу рханы ард түмэнулс орны хамгаалалтанд багтах боломжгүй болж, амийг нь устгахыг хүсэж буй хүмүүсийн гарт орох аюулд автагдаж, хот тосгодуудаас дүрвэж, бүлэг үүсгэн алслагдмал, нууцлагдмал газруудад амьдран суух болно. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь өндөр уулсаар хамгаалуулан амьдарна. Тэд Пиедмонт уулын аманд амьдарч байсан Христэд итгэгчидтэй адил сүрлэг уулсын оройг ариун ордноо болгож, Бурханд хандан, “хоргодох газар нь хадан бэхлэлт “Исаиа 33:16 байгаад талархах болно. Гэвч олон үндэстэнд бүх төрлийн анги давхаргын, өндөр, дорд, баян, ядуу, хар, цагаан хүмүүс шударга бус байдлаар харгис хэрцгий шоронд хоригдоно. Бурханы хайртай хүмүүс олон бэрхшээлтэй өдрүүдийг өнгөрөөж, гав гинжээр дөнгөлүүлж, шоронд хоригдож, цаазаар авахуулах шийтгэл авч, зарим нь харанхуйд, үзэн ядалтаар дүүрэн нүхэнд өлсөж үхнэ. Тэдний ёолох дууг сонсох хүн олдохгүй ба хэн ч тэд нарт туслахыг хүсэхгүй. AT 120.1

Эзэн хүмүүсээ хамгийн их соригдож буй цаг мөчид орхих уу? Тэрээр үерийн өмнөх дэлхийд шүүлт буухаар болоход итгэл дүүрэн Hoar үл тоомсорлож, мартсан уу? Эзэн тал нутагт буй хотуудыг тэнгэрээс буун ирэх галаар шатаах гэж байхдаа Лотыг мартсан уу? Эзэн хуурамч шүтлэгтэй Египетчүүдээр хүрээлүүлсэн Иосефыг умартсан уу? Эзэн Баалын тахилчдад тохиосон хувь тавиланг Елиад заавал мэдрүүлнэ гэжИезебелийг тангаргалаж байхад Елиатай хамт байгаагүй юу? Иеремиа сэтгэлээр унахуйц хар нүхэн гэртээ хоригдсон байх үед Эзэн түүнийг мартсан уу? Эзэн тууштай зүрх сэтгэлтэй гурван залуусыг галт зууханд хаягдахад, аль эсвэл Даниелыг арслангийн нүхэнд хаягдахад мартсан уу? AT 120.2

“Гэвч Сион “ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан” гэв. Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.” Исаиа 49:14-16. Чуулганы Эзэн:44 Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг” Зехариа 2:8 гэж хэлсэн. AT 120.3

Дайснууд тэднийг шоронд хорьсон ч зүрх сэтгэлийг нь Христтэй дотносоход саад болж чадахгүй. Хүмүүсийн бүх дутагдлыг олж хардаг, бүх сорилт бэрхшээлүүдийг мэдэрч байгаа Нэгэн дэлхийн ямар ч хүчнээс илүү агуу хүчтэй юм. Тэнгэр элчүүд ганцаардсан шоронгийн өрөөнүүдээр зочилж, диваажингийн гэрэл, амар тайвныг мэдрүүлнэ. Тэд нарын хувьд шорон нь хааны өргөө адил болж, тэнд итгэлээр баян хүмүүс амьдрах болно. Шоронгийн бараан хана Паул, Силас нар Филиппийн шоронд шөнө дундад залбиран дуулахад хэрхэн диваажингийн гэрлээр гэрэлтсэн тийнхүү гэрэлтэнэ. AT 120.4

Бурханы хүмүүсийг хавчиж, устгахыг хичээж буй хүмүүс дээр Бурханы шүүлт бууна. Бурхан бузар муутай удаан хугацааны туршид тэвчээртэй хандсан тул бузар хүмүүс зоригтойгоор гэм нүгэл үйлдэх болсон. Гэвч удаан хугацаанд хүлээгдсэн шийтгэл нь заавал ч үгүй оноогдох ба тэдний шийтгэл аймшигтай байх юм. “ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.” Исаиа 28:21. Бидний нигүүлсэнгүй Бурханы хувьд шийтгэл оноох ажил их тавгүй үйлс байх болно.” 44Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” Езекиел 33:11. Эзэн бол “өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ.44 Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав.” Египетээс гарсан нь 34:6, 7; Нахум 1:3. Бурхан аймшигтай боловч зөв шударга шийтгэлээрээ нэр хүндийг нь уландаа гишгэчсээр байгаа хуулийнхаа эрх мэдлийг сэргээнэ. Эзэний шударга ёсыг тогтоох хүслээр гэм нүгэлтэнд оноох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдоно. Бурханы эсрэг өдүүлсэн гэм нүгэл хэрээс хэтрэх хүртэл шийтгэл оноолгүй Бурханы тэвчээртэй хандаж байсан үндэстэн эцэстээ нигүүлслээр шингэлэгдээгүй уур хилэнгийн аяганаас уух болно. AT 121.1

Христ ариун ордон дахь зуучлалаа зогсоох үед араатан болон түүний дүрсийг шүтэж тэмдгийг нь авсан хүмүүс дээр (Илчлэлт 14:9, 10) Бурханы ямар ч хольцгүй, цэвэр уур хилэн асгарах болно. Израильчуудыг чөлөөлөх үед Египетэд буулгасан гамшиг Бурханы ард түмнийг чөлөөлөх үед дэлхий дээр буух эцсийн шийтгэлтэй зарчмын хувьд адил байх болно. Эш үзүүлэгч энэхүү сэтгэл сэрдхийм үйл явдлыг дүрслэн: “Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатнытэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.” Тэнгис44 үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд юм бүхэн үхэв.” Мөн 44 усны ундаргууд дээр асгасанд, тэдгээр нь цус боллоо” гэж өгүүлсэн. Эдгээр үйл явдлууд айдас хүйдэс дагуулахуйц байх ба энэ үед Бурханы шударга байдал бүрэн цагаатгагдана. Бурханы тэнгэр элч, 44-Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм. Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино” Илчлэлт 16:2-6 гэж тунхаглана. Бурханы ард түмэнд цаазаар авах ял оноосон хүмүүс цусыг нь өөрийн гараар урсгасан мэт буруутгагдах юм. Христ Өөрийн цаг үед амьдарч байсан Еврейчүүдийг Абелийн өдрүүдээс хойших ариун хүмүүсийн цусыг урсгасан гэж буруутгасан. Учир нь тэд эш үзүүлэгчдийн аминд хүрэхээр завдаж, амийг нь хороож байсан хүмүүстэй адил зүрх сэтгэлтэй байсан. AT 121.2

Бузар хүмүүс дээр буух гамшгийн үед наранд, “Хүмүүсийг шатам халуунаар төөнөгдсөн 44 Ишлэл 8, 9 хүч өгөгдөнө. Энэхүү аймшигтай цаг мөчийн талаар эш үзүүлэгчид: “Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна. Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн, шинэхэн тос ч хатсан юм. Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун. Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан. Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна” Иоел 1:10-12, 17-20; Амос 8:3 гэж зөгнөсөн байдаг. AT 122.1

Эдгээр гамшгууд бүх дэлхийг хамрахгүй, эс тэгвээс дэлхийн бүх оршин суугчид амиа алдах юм. Гэвч гамшгууд мөхөс хүний мэдэрсэн хамгийн аймшигтай, сүрдэм гамшгуудаар дүүрсэн байх болно. Эцсийн шүүлт дуусахаас өмнө хүмүүс дээр бууж байсан шийтгэлүүд Бурханы нигүүлслээр буулгаж байсан шүүлт байв. Христийн цусаараа зуучилсан зуучлал нь гэм нүгэлтнүүдийг эцсийн шийтгэлээс хамгаалах зорилготой байв, харин эцсийн игүүлтийн үед Бурханы уур хилэн уучлал нигүүлсэлгүйгээр буух болно. AT 122.2

Тэр өдөр олон түмэн удаан хугацааны туршид үзэн ядаж байсан Бурханы нигүүлслээр хамгаалуулахыг хүсэх юм. “Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн далайгаас далай уруу, умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй.” Амос 8:11, 12. AT 122.3

Бурханы хүмүүс зовлонгоос хол хөндий байхгүй, тэд хэдийгээр хавчигдаж, сэтгэлээр унаж, гадуурхагдах ба хоол хүнстэй байхыг ихэд хүсэх боловч амь үрэгдэхгүй. Елиагийн төлөө санаа тавьсан Бурхан золиос гаргаж буй хүүхдүүдээ орхихгүй. Тэдний үсний ширхэг бүрийг тоогоор нь мэддэг Нэгэн тэдний төлөө анхаарал тавих тул Бурханы хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэхийн даваан дээр цатгалан болох болно. Бузар муу хүмүүс өлсгөлөн, тахалд нэрвэгдэн үхэх бол тэнгэрийн элчүүд Бурханы хүмүүсийг хамгаалж, хэрэгцээг нь хангана. “Зөв шудрагын замаар алхаж буй хүнд” амлалт өгөгдсөн. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно. “Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.” Исаиа 33:15, 16; 41:17. AT 122.4

“Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлах 44 боловч тэд Бурханаас эмээж “Эзэнд баяр хөөртэй хандана,” тэд авралын Бурханд баяр талархалтай байх болно. Хаббакук 3:17, 18. AT 123.1

-Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй. ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм. “Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, Шөнөөр cap ч хөнөөхгүй. ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм. Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, Шөнөөр cap ч хөнөөхгүй. ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина. Учир нь чамайг анчны урхинаас, Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй. Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй. Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн чиний баруун гар талд унавч, Энэ нь чамд халдахгүй. Чи зөвхөн нүдээрээ хараад л Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно. Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.” Дуулал 121:5-7; 91:3-10. AT 123.2

Дэлхий хүмүүст Бурханы хүмүүс эрт дээр үеийн үнэний төлөө амиа золиосолсон хүмүүстэй адил итгэл бишрэлээ цусаараа тамгалах гэж байгаа мэтээр санагдах болно. Бурханы хүмүүс ч гэсэн Эзэн тэднийг дайснуудынх нь гарт үрэгдүүлэхээр зөнд нь орхих гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Энэ үе аймшигтай айдас хүйдэст автагдах үе байх болно. Тэд өдөр шөнөгүй Бурханы хамгаалалтыг хүсэн уйлан гуйх болно. Бузар муу хүмүүс баярлан хөөрч “Та нарын итгэл бишрэл чинь хаачив? Хэрэв та бүхэн Бурханы ард түмэн юм бол Бурхан та нарыг бидний гараас яагаад хамгаалахгүй байна вэ?” гэж тавлан орилолдоно. Гэвч Бурханы амлалтыг хүсэн хүлээж буй хүмүүс тэргүүн тахилчид, удирдагчид Есүсийг Калварын загалмай дээр амь тавьж байхад, “Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг,” Матай 27:42 гэж доромжилж байсныг санах болно. Тэд бүгд Иаковтай адил Бурхантай ноцолдсоор байх болно. Тэдний дүр төрх дотоод сэтгэлийнх нь тэмцлийг илтгэн харуулна. Бурханы хүмүүсийн дүр төрх цонхийсон байх юм. Гэсэн хэдий ч тэд чин сэтгэлээсээ зуучлан гуйхаа зогсоохгүй. AT 123.3

Хэрэв хүмүүс диваажингаас үзэгдэж буй илчлэлтийг харж чаддагсан бол Христийн тэвчээртэй байхыг захьсан үгсийг сахиж буй хүмүүсийг агуу хүчирхэг тэнгэр элчүүд хамгаалж байгааг олж харах байсан. Тэнгэрийн элчүүд тэднийг өрөвдөж, энэрсэн байдалтайгаар зовлон шанлалыг нь гэрчилж, залбирлуудыг нь сонсох болно. Тэд Бурханы хүмүүсийг аюулаас хамгаалах тушаал илгээхийг Агуу Удирдагчаас хүлээн зогсоно. Гэвч тэд хэсэг зуур хүлээх шаардлагатай болно. Бурханы хүмүүс Аврагчийн уусан аяганаас ууж, Түүний хүртсэн баптисмыг хүртэх ёстой. Зовлон шаналал дотор Эзэнийг хүлээж байгаа цаг хугацаа нь залбирлын хамгийн шилдэг хариулт байх болно. Тэд Эзэний тусламжийг хүсэн хүлээж байхдаа амьдралдаа хангалтгүйгээр хэрэгжүүлсэн итгэл, найдвар, тэвчээрээ амьдрал дээрээ турших боломжтой болно. Гэвч сонгогдсон хүмүүсийн төлөө зовлонгийн нүүрлэх цаг хугацааг богинохон болгоно. “Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? 44 Лук 18:7, 8. Төгсгөл хүмүүсийн төсөөлж байснаас илүү хурдан болох болно. Бурхан боловсорч гүйцсэн тариагаа хураан, баглаж, хогийн ургамлыг сүйрлийн галаар шатаахаар бөөгнүүлнэ. AT 124.1

Үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэгч диваажингийн харгалзагчид хүмүүсийг анхааран халамжаа үзүүлэн хамгаална. Бурханы тушаалыг сахигчдын амийг хороох хугацааг тодорхой бус товлосон тушаал гарах хэдий ч Бурханы ард түмний дайснууд тодорхой зааварчилгаа өгсөн тушаал гаргахыг хүсэх болно. Мөн тэд цаг нь товлогдоогүй хэдий ч Бурханы хүмүүсийн амийг хороохыг хичээнэ. Гэвч итгэл бишрэлээр дүүрэн хүн бүрийг хамгаалж буй агуу хамгаалагчдыг сөрөх чадалтай хүн олдохгүй. Зарим хүмүүсийг хот, тосгодоос дутааж байх үед нь довтлох ба тэдний эсрэг далайсан илднүүд сүрэл адил хугаран ойчих болно. Зарим хүмүүсийг хамгаалж буй тэнгэр элчүүд дайчны дүртэйгээр гарч ирнэ. AT 124.2

Бурхан бүх цаг үеийн туршид ариун тэнгэрийн элч нараараа ард түмнээ хүнд цаг үед дэмжиж, хамгаалсаар ирсэн. Тэнгэрийн бүтээлүүд хүний амьдралд бодитойгоор оролцсоор ирсэн. Тэнгэрийн бүтээлүүд гэрэл цацруулсан болон хэрэн тэнүүчилж буй үгээгүй ядуу хүний хувцастай харагдаж байсан. Тэнгэрийн элчүүд Бурханы хүмүүст хүний дүр төрхтэй үзэгдсэн. Тэд үдийн наранд түүртсэн шинжтэйгээр царс модны дор амарч байгаагаар харагдсан. Тэд айлын гэрт уригдан, зочлуулж байсан. Тэд төөрч будилж буй хүмүүст зам зааж буй хүмүүс мэтээр үзэгдсэн. Тэд тахилын ширээн дээрх галыг өөрсдийн гараар ноцоож байсан. Тэд шоронгийн хаалгануудыг онгойлгож, Эзэний зарц нарыг чөлөөлж байсан. Тэд мөн диваажингийн өмсгөлөөр хувцаслан Аврагчийн булшийг тагласан чулууг холдуулсан. AT 125.1

Хүний дүр төрхөд хувилсан тэнгэрийн элчүүдийг зөв шударга хүмүүсийн дундаас олж харж болно. Мөн тэд Содомд очсонтойгоо адил бузар хүмүүсийн дунд айлчлан очиж, хийж буй үйлдлийг нь тэмдэглэж, Бурханы тэвчээрийн хэм хэмжээнээс даван гарсан эсэхийг шалгадаг. Эзэн уулчлал нигүүлсэлд баярлан хөөрдөг тул Өөрт нь үйлчилж буй цөөн хүмүүсийнхээ төлөө хямралыг зогсоож, олон түмний төлөө амар тайвныг тогтоож өгдөг. Г эвч Бурханыг эсэргүүцэж буй гэмт хүмүүс үзэн ядаж, доромжилж буй итгэл бишрэлтэй цөөнхийн ачаар амь хэлтрүүлэгдсээр байгаагаа ойлгодоггүй. AT 125.2

Энэ дэлхийн удирдагчид зөвлөлдөн хуралдах үед тэнгэрийн элчүүд зүрх сэтгэлд нь үгээ хэлж байсныг тэд анзааралгүй өнгөрсөөр байсан. Тэнгэр элч нарын зөвлөгөөг хүмүүс нүдээрээ харж, тавьж буй шаардлагыг нь чихээрээ сонсож байсан ч саналыг нь хэл амаараа эсэргүүцэж, тэднийг доромжилж, гар биеээрээ эсэргүүцэн, тэднийг зовоон тарчлааж байсан. Тэнгэрийн элчүүд зөвлөлийн болон игүүхийн танхимд үгээ хэлж байхдаа хүн төрөлхтний түүхтэй нягт танилцсанаа харуулж, чадварлаг, уран цэцэн үгтэй өмгөөлөгчдөөс илүү болохоо харуулж, хавчигдаж буй хүмүүсийг өмгөөлөх чадвартай гэдгээ баталгаажуулсаар ирсэн. Тэд Бурханы ажилд ихээхэн садаа болж, Түүний хүмүүст их хэмжээний зовлонг үүрүүлэхийг зорьж буй зорилгыг эсэргүүцэж, бузар муугаас хамгаалсан. Бэрхшээл, сэтгэлийн дарамттай цагт, “ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг. Дуулал 34:7. AT 125.3

Бурханы хүмүүс Хааны ирэлтийн шинж тэмдгийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээх болно. Харгалзагч чанга дуугаар, “Шөнийн хэдэн цаг вэ?” гэж асуухад, “Өглөө болж байна, гэвч шөнө болно Исаиа 21:11, 12 гэсэн тодорхой хариулт ирнэ. Уулын оройг нөмрөх үүлс дээр гэрэл туссан харагдана. Бурхан удахгүй алдрын гэрлээ тусгах болно. Зөв шударгын Нар удахгүй гэрлээ тусгана. Зөв шударга хүмүүсийн мөнхийн цаг хугацааг, бузар муу хүмүүсийн мөнхийн харанхуйг эхлүүлэхээр өглөө болон шөнийг тогтоож өгнө.” AT 126.1

Бурхантай ноцолдож буй хүмүүс Бурханд гуйлтаа өргөх үед үл үзэгдэх ертөнцийг халхалж байсан хөшиг арилан алга болох юм. Мөнхийн амьдралын эхлэл болох диваажингийн гэрэл цацарч, тэнгэр элч нарынхтай адил дуу хуур мэт сонсогдох “Харьяалагддаг Эзэндээ үнэнч бай. Тусламж ирж байна” гэсэн үгс хүмүүсийн чихэнд сонсогдоно. Агуу хүчит Ялагч болох Христ эцэж ядарсан цэргүүддээ мөнхийн алдрын титмийг гардуулна. Энэ үед хотын хаалганы ардаас Түүний “Бүү ай, Би та нартай хамт байна. Би та нарын шанлалыг бүрэн ойлгож байна. Би та нарын зовлон гунигийг үүрсэн. Та бүхэн ялагдаагүй дайсантай тэмцэлдээгүйгээ ойлгоорой. Би та нарын өмнөөс тэмцсэн. Та бүхэн Миний нэрээр ялалт байгуулагчид юм игүү” гэсэн үгс хүнгэнэн сонсогдоно. AT 126.2

Ариун Аврагч маань бид нарт хэрэгцээтэй цаг үед тусламжаа илгээнэ. Диваажин хүрэх зам Түүний хөлийн мөрөөр ариусгагдсан. Бидний хөлийг өвтгөж, шархлуулж байгаа өргөс бүр Түүний хөлийг ч хатгасан. Бидний үүрэхээр дуудагдсан загалмай бүрийг Тэрээр бидний өмнөөс үүрсэн. Эзэн зүрх сэтгэлийг маань амар тайван байдалд бэлдэхийн тулд хямралд автагдахыг зөвшөөрдөг. Агуу сорилтын цаг үе бол Бурханы хүмүүсийн хувьд аймшигтай үйл явдлаар дүүрэн байх юм, гэвч жинхэнэ итгэгч бүр итгэлээрээ тэнгэр өөд харан, амлалтын солонго хүрээлсэн байгааг ажиглан харах болно. AT 126.3

“ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? Уцахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан 44Чи бол Миний ард түмэн” гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан.” Исаиа 51:11-16. AT 126.4

“Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч. Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй. “Доош хэвт. Бид чам дээгүүр алхана” гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон.” 21-23-р ишлэл. AT 127.1

Олон зууныг ажиглан харж буй Бурханы мэлмий ард түмнийхээ туулж гарах хямралыг, дэлхийн хүчнүүд тэднийг хэрхэн эсэргүүцэхийг гярхай ажиглан харсаар байсан. Тэд олзлогдогсодтой адил өлсөж, хүчирхийлэлд автан үхэх үхлийн айдаст автагдах болно. Гэвч Израильчуудын өмнө Улаан Тэнгисийг хуваасан Ариун Нэгэн агуу хүч чадлаа харуулж, ард түмнээ чөлөөлнө. 44Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.” Малахи 3:17. Христийн итгэлтэй гэрчүүдийн цус энэ үед урсах тохиолдолд эрт цагийн хавчлагад амиа алдсан хүмүүсийн цустай адил Бурханы ургацын талбайд үр тарих зорилго агуулахгүй. Тэдний итгэл бишрэл бусдыг үнэнд итгүүлэх зорилготой байхгүй. Учир нь зөрүүд зүрх сэтгэлтэй хүмүүс уучлалын давалгааг дахин ирэхээргүй болтол буцаан түрсэн юм. Зөв шударга хүмүүс дайсныхаа олз болон үрэгдэж эхэлсэн бол харанхуйн ханхүү бүрэн ялалт байгуулж байгаа мэт харагдах байв. Дуулаач:44 Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана 44 Дуулал 27:5 гэж хэлсэн. Христ: 44Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун. Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй” Исаиа 26:20, 21 гэж тунхаглана. Түүний ирэлтийг тэвчээртэйгээр хүлээж, амийн номонд нэрээ бичүүлсэн хүмүүс сүр алдартайгаар аврагдах болно. AT 127.2