Адвентист Гэр Бүл
Гуравдугаар Бүлэг - Еден Бол Гэр Орны Загвар Юм
Бурхан хүнд анхны гэрийг бэлдэж өгсөн.Еден хэмээх анхны өвөг эцгийн гэр орныг Бурхан Өөрийн биеэр бэлтгэж өгсөн. Бурхан хүний хүсч мөрөөдөж болох бүхнийг гэр оронд нь байрлуулсны дараагаар: «Өөрийн дүр төрхөөр Өөртэйгөө адил хүнийг бүтээе... » гэж хэлсэн. {АГБ 25. 1} AГБ 19.1
Бурхан төгс дэлхий дээр амьдрах төгс оршин суугчийг хамгийн оргил бүтээлээ болгон бүтээсэндээ бүрэн сэтгэл ханамжтай байсан. Гэсэн хэдий ч Бурхан хүнийг ганцааранг нь амьдруулах зорилготой байгаагүй. Тэрээр: «Хүн ганцаар байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээж өгье» гэж шийдвэрлэсэн. {АГБ 25. 2} AГБ 19.2
Бурхан Адамд Өөрийн гараар хамтрагчийг бүтээж өгсөн. Тэрээр хүнд тохирсон, хань ижил байхад нийцэхүйц, хайр, энэрлээрээ нэг болж чадахуйц, «тусламжийг үзүүлж болохуйц» туслагчийг өгсөн. Еваг Адамын хэвлийд байсан хавирганаас бүтээсэн нь толгой мэтээр удирдахгүй, хөл дор гишгэчиж байгаа мэтээр дорд үзэгдэхгүй байж, харин ч адил тэнцүү, хайрлуулан, хамгаалуулах утга санааг илэрхийлж байсан юм. Ева Адамын яснаас авсан яс, махнаас тасарсан мах байсан тул Адамын хоёр дахь төрх байж, гэр бүлийн харилцаанд оршиж байх ёстой дотно эв нэгдэл, хайр энэрлээр бие биенээ хайрлах харилцааг харуулах үүрэгтэй байсан. «Тиймээс ямар ч хүн өөрийн биеийг үзэн яддаггүй, харин тэжээн хайрладаг. » «Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. » {АГБ 25. 3} AГБ 19.3
Бурхан анхны гэрлэх ёслолыг уйлдсэн - Бурхан анхны гэрлэх ёслолыг үйлдсэн. Орчлон ертөнцийн Бүтээгч гэр бүлийн тогтолцоог анхлан бүтээсэн. «Гэрлэлт бол хүндэтгэл үзүүлэхүйц ёслол юм. » Гэр бүл нь Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хамгийн анхны бэлгүүдийн нэг байсан бөгөөд, хүн гэм нүгэлд автагдан Едений цэцэрлэгээс хөөгдсөн ч гэсэн урьдын адил хадгалагдсаар үлдсэн хоёр тогтолцооны нэг байсан. Гэр бүл болж буй хосууд Бурханлаг зарчмуудыг хүлээн зөвшөөрч, сахих үед гэр бүлийн ёслол ивээл болон хувирдаг. Гэр бүл үндэстний цэвэр ариун, аз жаргалтай байдлыг хамгаалахаас гадна хувь хүнд нийгэмших хэрэгцээ болон бие махбод, оюун ухаан, ёс зүйн хэрэгцээг хангаж өгдөг. {АГБ 25. 4} AГБ 20.1
Бурхан Адамд Еваг туслагч болгон бүтээж өгсөн. Есүс дэлхий дээрх анхны гайхамшгаа хуримын ёслол дээр үйлдсэн. Христ хуримын найранд хуран цугларсан найз нөхөд, хамаатан саднуудынхаа дунд олон нийтэд зориулсан үйлчлэлээ эхлүүлсэн. Есүс ийнхүү гэр бүлийг Өөрийн цогцлуулан бүтээсэн тогтолцоо болохыг хүлээн зөвшөөрсөн. {АГБ 26. 1} AГБ 20.2
Христ гэр бүлийн харилцааг Өөрийн болон Түүний аврагдсан хүмүүсийн хоорондох эв нэгдлийг бэлэгдсэн бэлэгдэл болгон өндрөөр үнэлсэн. Тэрээр энэхүү бэлэгдлийн хувьд Сүйт залуу нь ба сүм Түүний сүйт бүсгүй юм. Есүс сүйт бүсгүй болгон сонгосон сүмийнхээ талаар, «Хайрт минь, чи цав цагаан бөгөөд чамд ямар ч толбо алга» гэж хэлсэн. {АГБ 26. 2} AГБ 20.3
Хусэл бур хангагдсан - Адамын зүрх сэтгэл хүсч болох бүхнээр хүрээлүүлж, түүний хүсэл бүр хангагдсан байсан. Үзэсгэлэн төгөлдөр Еденд гэм нүгэл, доройтож муудсан зүйл гэж байгаагүй. Бурханы тэнгэр элчүүд ариун хосуудтай чөлөөтэй, хайр энэрэл үзүүлэн харилцан ярилцдаг байв. Аз жаргалтай дууч шувууд эрх чөлөө, баяр хөөрөөр дүүрэн магтаалаа Бүтээгчдээ зориулан дуулж, Адам Ева хоёрын эргэн тойронд дуулгавартайгаар үгэнд нь орогч, амар амгалан, гэнэн цайлган араатан амьтад тоглон наадаж байлаа. Адам Бүтээгчийн бүх бүтээлүүд дотроос хамгийн төгс төгөлдөр, Бурханлаг нь байсан. {АГБ 26. 3} AГБ 20.4
Бурхан болоод тэдний хооронд сүүдэр адил торох ганц ч асуудал байгаагүй. Анхны хос бүх зүйлс Бурханаас ирдэгийг мэдэхээс гадна бүх зүйлс дээр Бурханы хүслийг дагадаг байсан. Бурханы зан чанар Адамаас ажиглагдан харагддаг байлаа. Есүсийн алдар байгалийн бүх зүйлсээс илрэн харагдаж байв. {АГБ 26. 4} AГБ 21.1
Хуний аз жаргалын төлөө ажил хөдөлмөрийг бий болгосон - Бурхан үзэсгэлэн төгөлдөр байдлыг хүсдэг. Тэрээр гарынхаа бүтээлээрээ энэ бүхнээ батлан харуулсан. Тэрээр бидний анхны эцэг эхэд зориулан Едений үзэсгэлэнтэй цэцэрлэгийг бүтээж өгсөн. Хэрэгцээ шаардлага болоод гоёл чимэглэлийн үүднээс сүрлэг сайхан модод төрөл төрлөөрөө ургаж, үзэсгэлэнт сайхан бөгөөд ховор сайхан цэцэгс өнгө өнгөөр солонгорч, агаарт сайхан үнэрээ түгээнэ... Түүний бүтээсэн зүйлсийг хүн харж хандах үүргийг хүлээж, түүнээсээ аз жаргалыг авах нь Бурханы төлөвлөгөө байсан бөгөөд хүний хэрэгцээ цэцэрлэгийн моддын жимсээр хангагддаг байсан. {АГБ 27. 1} AГБ 21.2
Адамд цэцэрлэгийг хайрлан хамгаалах үүрэг оногдсон. Хөдөлмөрлөхгүй бол Адам аз жаргалтай байж чадахгүй болохыг Бүтээгч мэдэж байсан. Адам цэцэрлэгийн тансаг сайхнаас баяр жаргалыг мэдэрч байсан боловч энэ нь хангалттай байгаагүй. Тэр өөрийн биеийн гайхамшигтай эд эрхтэн бүрийг дасгалжуулахын тулд хөдөлмөр хийх шаардлагатай байв. Хэрэв хүн ямар ч ажил хөдөлмөр хийлгүй, төгс ариун, гэм буруугуй байх байсан бол ажил хийх хэрэггүй байх байсан. Хүнийг бүтээсэн Бүтээгч хүнийг аз жаргалтай байлгахад юу хэрэгтэйг мэдэж байсан учраас, хүнийг бүтээж дуусмагцаа хийх ажлыг нь томилж өгсөн. Ирээдүйн алдраар дүүрэн амлалт болон өдөр тутмын талхныхаа төлөө хөлсөө дуслуулан ажиллах шинэ тушаал бүхэн нэг ижил Бурханы сэнтийнээс өгөгдсөн. {АГБ 27. 2} AГБ 21.3
Бурхан Христэд итгэгч гэр булээр алдаршуулагддаг - Бурханыг гэр орондоо нэгдүгээрт тавьж, Бурханаас эмээх нь мэргэн ухааны эхлэл гэдгийг хүүхдүүддээ зааж сургадаг эцэг эхчүүд тэнгэр элч нар болоод хүмүүсийн өмнө эмх цэгц, дэг журамтай гэр бүлээрээ Бурханыг алдаршуулдаг. Тэд энэхүү байдлаараа Бурханыг эсэргүүцэх бус харин Бурханыг хайрлаж, дуулгавартай ханддаг. Тэдний гэр бүл Бурханыг таньдаггүй гэр бүл биш юм. Энэхүү гэр бүл Бурханаар овоглож, Түүнийг алдаршуулж, хүндэтгэдэг. Тэнгэр элчүүд Бурханыг чухалчлан дээдлэж, хүүхдүүд нь итгэл бишрэл, Библи, Бүтээгчээ хүндэтгэх байдлыг заалгаж буй гэр бүлүүдийг хараад цэнгэн баясдаг. Ийм гэр бүл «Намайг өргөмжилсөн хүмүүсийг би өргөмжилнө» гэсэн амлалт биелэгдэхийг хүсэн мөрөөдөж болно. Ийм гэр бүлтэй гэрийн эзэн өдөр тутмынхаа ажилд гарахдаа Бурхантай дотносон харилцсан, дуулгавартай, уярч зөөлөрсөн зүрх сэтгэлтэйгээр явдаг. {АГБ 27. 3} AГБ 22.1
Христийн оршихуй дангаараа эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнийг аз жаргалтай болгодог. Христ дэлхийн бүхий л эгэл жирийн усыг тэнгэрийн улсын дарс болгон хувиргах чадвартай. Ингэснээр гэр орон Еденийг санагдуулам болон өөрчлөгдөж, тэнгэрийн гэр бүлийн үзэсгэлэнтэй бэлэг тэмдэг болж хувирдаг. {АГБ 28. 1} AГБ 22.2