Адвентист Гэр Бүл
Арван Долдугаар Бүлэг - Харилцан Хүлээх Үүрэг Хариуцлага
Хосууд өөр өөрсдийн хариуцлагыг үүрдэг - Амьдралд хүсэл сонирхлоо нэгтгэж буй хосууд бие биенээсээ ялгаатай зан чанар, биеэ даасан өөрсдийн үүрэг хариуцлагатай байдаг. Эхнэр нөхөр хоёул өөрсдийн гэсэн ажил үүрэгтэй байдаг боловч эмэгтэй хүнийг мал адгуус шиг их ажил гүйцэтгэснээр нь үнэлэн цэгнэж болохгүй. Эхнэр хүн эх хүний хувьд гэр бүлээ ивээл хайраараа ивээж, ухаалаг нөхрийнхөө дотны хань ижил нь байх үүрэгтэй. Эмэгтэй хүн алхам бүртээ «Миний AГБ 107.1
үйлдэл жинхэнэ эмэгтэй хүний жишиг байж чадаж байнауу? » эсвэл «Хийж буй үйлдлүүд маань Христийн нөлөөг гэр бүлд маань үзүүлж чадаж байна уу?” гэж асуудаг байх хэрэгтэй. Эр нөхөр эхнэрийнхээ хийж гүйцэтгэсэн ажилд талархаж байгаагаа илэрхийлдэг байх ёстой. {АГБ 114.1} AГБ 107.2
Эхнэр хүн нөхрөө хүндэтгэх ёстой. Харин нөхөр эхнэрээ хайрлан, сэтгэлдээ нандигнах ёстой. Тэд зөвхөн гэрлэлтийн тангарагаар бус мөн Христэд итгэх итгэлээр нэгдмэл байх ёстой. Гэр бүл болсон хосууд Есүсээс суралцаж, Түүний Сүнсээр илүү их дүүрч, удирдуулахыг хүсэн зорьж байгааг ажиглан харахаас илүү тааламжтай зүйл Бурханд байдаг гэж үү? (АГБ 114.2} AГБ 107.3
Та гэр бүлтэй болохоосоо өмнө гүйцэтгэж байгаагүй үүргийг одоо гүйцэтгэх шаардлагатай болсон. «Тиймээс өрөвч зүрх сэтгэл, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. » «Христ та нарыг хайрласны адил хайр дотор яв. » Дараах: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуудганы толгой байдагтай адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм... Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэсэн ишлэлийг анхааралтай судлан үзээрэй. {АГБ 114.3} AГБ 107.4
Бурханы Евад өгсөн зааварчилгаа - Бурхан Еваг гэм нүгэл үйлдсэнийх нь дараа зовлон бэрхшээл, өвчин зовлон үүрэхийг урьдчилан хэлж өгсөн. Эзэн, «Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна” гэж хэлсэн. Бурхан дэлхийг бүтээх үедээ Еваг Адамтай ижил түвшинд бүтээсэн. Хэрэв тэд Бурханд - Түүний хайрын агуу тушаалд захирагдан- дуулгавартай хэвээр байсан бол үүрд бие биентэйгээ төгс нийцэх байсан. Харамсалтай нь гэм нүгэл хагарлыг бий болгож, хүмүүс бусдад захирагдах тохиолдолд л эв нэгдэлтэй, нийцэлтэй амьдрах боломжтой болж хувирсан. Ева анхны гэм нүглийг үйлдэж, Бурханы тушаалыг зөрчин хань ижлээсээ хөндийрснөөр гэм нүглийн уруу таталтанд орсон. Адам Евагийн ятгалгаар гэм нүгэл үйлдсэн учир эмэгтэй нөхрийнхөө удирдлаган доор орох болсон. Бурханы хуулиудтай холбоотой зарчмуудыг гэм нүгэлд автагдсан хүн төрөлхтөн сахин биелүүлж байсан бол Бурханы захирамж хэдийгээр гэм нүглийн үр жимсээ ургуулсаар байгаа ч гэсэн гэр бүлүүдэд ивээлүүдийг буулгасаар байх байсан. Гэвч эр хүн эрх мэдлээ буруугаар ашигласанаас болж эмэгтэй хүний хувь тавилан маш эмгэнэлтэй, амьдрал нь зовлон шаналлаар дүүрэн болох нь хэт их болж хувирсан. (АГБ 115.1} AГБ 108.1
Ева Едений цэцэрлэгт эр нөхрийнхөө дэргэд төгс аз жаргалтай амьдарч байсан. Харамсалтай нь орчин үеийн сэтгэл хангалуун бус олон эхнэр Еватай адил Бурханы тогтоож өгсөн нөхцөл байдлаас илүү өндөр байр сууринд очих хуурамч найдварт автагдсан. Анх байсан байр сууринаасаа илүү өндөрт гарахыг хүссэний хариуд тэрээр маш гүн гүнзгий уналтанд орсон. Бурханы төлөвлөгөөний дагуу өөрийн амьдралынхаа үүрэг хариуцлагуудаа баяр хөөртэйгөөр гүйцэтгэх хүсэлгүй байгаа хүмүүс адилхан үр дүнд хүрдэг. {АГБ 115.2} AГБ 108.2
Эхнэрүүд захирагд, нөхрүүд хайрла - Хүмүүс, «Эхнэр хүн өөрийн хүслээрээ байж болохгүй гэж үү? » гэсэн асуултыг байнга асууж байдаг. Библи эр нөхөр бол гэр бүлийн тэргүүн гэж маш тодорхой зааж сургадаг. «Эхнэрүүд ээ, нөхрүүддээ захирагд. » Хэрэв дээрх тушаал цааш үргэлжлээгүй байсан бол хүний эхнэр болох нь сайхан зүйл биш гэж бодогдох байсан. Хэрэв эхнэр зөвхөн захирагдах ёстой байсан бол эхнэр болно гэдэг ихэнх тохиолдолд маш хэцүү, бэрхшээлтэй ба ихэнх хүмүүс гэрлэлт цөөн тоотой байх нь дээр гэж бодох байсан. Олон тооны эр нөхрүүд, «Эхнэрүүд ээ, нөхрүүддээ захирагд» гэсэн үгсийг ашиглаад зогсчихдог боловч дээрх өгүүлбэр цааш үргэлжлэн «Эзэний хүсэлд нийцсэний дагуу” гэсэн дүгнэлтийг багтаасан байдаг. (АГБ 115.3} AГБ 109.1
Бурхан эхнэрийг Өөрөөс нь ҮҮРД эмээж, алдаршуулахыг тушаасан байдаг. Эзэн Есүс Христ хамгийн их үнэ болох Өөрийн амиараа эмэгтэй хүнийг хүүхдээ болгон худалдан авсан учраас эхнэр байгаа бүхнээ зөвхөн Түүнд зориулах хэрэгтэй. Бурхан түүнд ёс суртахууныг өгсөн тул тэрээр ёс суртахуунаа зөрчиж, бузартуулж болохгүй. Христ эхнэр хүнийг цусаараа худалдан авсан учир тэрээр өөрийн онцлог зан чанаруудаа нөхрийнхөө онцлог зан чанаруудаар удирдуулах ёсгүй. Эхнэр хүн Сатаны боолчлолоос аврагдан хамгаалагдсан бие махбод, зүрх сэтгэлд муугаар нөлөөлөхүйц эр нөхрийн хэлсэн бүхнийг гүйцэтгэх ёстой гэсэн сохор үзэлдээ автагдах нь маш том алдаа дутагдал юм. Эхнэр хүнд эр нөхрөөсөө илүү дуулгавартай байх Нэгэн гэж байдаг. Энэ нь түүний Аврагч бөгөөд эхнэр хүн нөхөртөө Бурханы заавар тушаалд нийцүүлэн, «Эзэний хүслийн дагуу” дуулгавартай хандах ёстой. {АГБ 116.1} AГБ 109.2
Эр нөхрүүд эхнэрээ бүрэн дуулгавартай байхыг шаардаж, гэр бүл дотор дуу хоолой, хүсэл сонирхлоо илэрхийлэхийг нь хориглож, зөвхөн өөрт нь бүрэн захирагдахыг хүсэх нь Библийн байр суурийг зөрчиж байгаа гэсэн үг. Библийн зарчмыг ийнхүү буруу тайлбарласнаар Бурханы тогтоосон гэр бүлийн харилцааг бүдүүлгээр зөрчиж байдаг. Эр нөхөр дур зоргоороо аашилж, өөрт ноогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд эхнэрийнхээ талаар ийнхүү буруу ойлголтыг гаргаж ирдэг. Гэвч Библи цааш үргэлжлүүлэн, «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд» гэж бичсэн байдаг. Нөхөр хүн яагаад эхнэртээ хатуу хандах ёстой юм бэ? Эр нөхөр эхнэрийнхээ алдаа, бүх буруу зөрүүг олж харсан ч хатуу хандсанаар бузар мууг өөрчлөн шинэчилж чадахгүй. (АГБ 116.2} AГБ 110.1
Нөхрүүд хэрхэн Христэд захирагдсантай адил эхнэрүүд нөхөртөө захирагдах хэрэгтэй - Олон тооны эр нөхрүүд Эзэний замыг дагадаггүй. Тэдний эхнэртэйгээ харилцаж байгаа байдал Эзэн Есүсийн сүмтэйгээ хэрхэн харилцдаг талаар зөв төсөөллийг өгдөггүй. Тэд эхнэрээ бүх зүйлс дээр дуулгавартай байх ёстой гэж ярьдаг. Гэвч эр нөхөр Христэд бүрэн удирдуулаагүй мөртлөө өрх гэрээ толгойлон, удирдах ёстой гэсэн журмыг Бурхан бидэнд өгөөгүй. Эр нөхөр Христийн удирдлага доор байснаар Христийн сүмтэйгээ харилцах харилцааг бий болгох боломжтой болдог. Хэрэв эр нөхөр бүдүүлэг, догшин ширүүн, хашгичсан, өөртөө хэт анхаарал хандуулсан, хатуу, хүйтэн харилцаатай, дээрэнгүй байх юм бол тэр хүн хэзээ ч өөрийгөө эхнэрийнхээ тэргүүн ба эхнэрээ бүх талаар өөртөө захирагдах ёстой гэж ганц ч үгийг хэлэх эрхгүй юм. Учир нь тэрээр Эзэн бөгөөд жинхэнэ эр нөхрийн утга учрыг харуулах чадваргүй хүн юм... {АГБ 117.1} AГБ 110.2
Ефес номон дахь Христийн сүмийг хайрлан халамжилж байдаг гэж бичигдсэн бэлэгдлийг нягтлан судалж, утга учрыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Эр нөхөр гэдэг бол гэр бүлийнхээ хувьд Аврагч адил байх ёстой. Тэрээр Бурханы бүтээж өгсөн гэгээлэг, жинхэнэ эр хүний сэтгэлээр эхнэр, хүүхдүүдээ хөгжүүлж дээшлүүлэхийн тулд хичээж байна уу? Тэрээр эргэн тойрондоо цэвэр тунгалаг, үзэсгэлэнтэй сайхан орчинг бий болгож байна уу? Тэрээр хичээл зүтгэл гарган Христийн хайрыг өөртөө төлөвшүүлж, хайрын зарчмыг гэр орондоо тогтоож, гэр орноо удирдах эрхээ хэрэгжүүлэх чадвартайгаа харуулахыг хүсэхгүй байна гэж үү? (АГБ 117.2} AГБ 111.1
Эр нөхөр болон эцэг хүн бүр эхнэр хүн нөхөртөө хэрхэн дуулгавартай байх талаар өнгөцхөн судлахын оронд, Калварын загалмайн талаар тунгаан гэр бүлдээ ямар байр суурийг олж авсан байх талаар Христийн үгэнд юу гэж бичсэнийг ойлгон ухаарахын тулд суралцах хэрэгтэй. «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээрээ дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгасан. » Есүс биднийг Ариун Сүнсний нөлөөллөөр гэм нүгэл ба бузар муугийн нөлөөнөөс цэвэршүүлэхийн тулд Өөрийгөө өргөл болгон загалмай дээр өргөсөн. (АГБ 117.3} AГБ 111.2
Харилцан буулт хийх шаардлага - Бид Бурханы Сүнсийг авахгүй л юм бол гэр бүлдээ хэзээ ч эв нийцэлтэй байж чадахгүй. Хэрэв эхнэр Христийн сүнсийг хүлээн авсан бол хэлж байгаа үгэндээ анхааралтай хандаж, зүрх сэтгэлээ хянаж, хүлцэнгүй байх боловч өөрийгөө нөхрийнхөө боол биш харин хань ижил нь гэдгээ мэдрэх болно. Хэрэв эр нөхөр Бурханы үйлчлэгч бол эхнэртээ өөрийн хүслийг тулгаж, тушааж, захирангуй хандахгүй. Хэн ч санаа зовоосон асуудлаар дүүрэн гэр бүлийн талаар сайхан дурсамжтай байдаггүй. Гэр орон бол Эзэний Сүнс оршиж байдаг бяцхан диваажин юм... Хэн нэг нь алдаа дутагдал гаргах үед нөгөө нь хань ижлээсээ цааргалж хөндийрөлгүй, Христийн уучлал өршөөлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. {АГБ 118.1} AГБ 111.3
Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь бие биенээ өөрсдийн хүслээр удирдах гэж хичээх ёсгүй. Бие биенээ өөрсдийн хүслээр амьдруулахыг хичээж болохгүй. Та ийм байдлаа хадгалан бие биендээ хайртай хэвээр байж чадахгүй. Ханьдаа эелдэг, тэвчээртэй, хүлцэнгүй, халамжтай, зөөлөн байдлаар ханд. Та Бурханы нигүүлслээр хуриман дээрээ өргөсөн тангарагаа биелүүлж бие биенээ аз жаргалтай болгох боломжтой. (АГБ 118.2} AГБ 112.1
Бие биедээ эелдэгээр буулт хийж байгаарай - Эхнэр нөхрүүд гэр бүлийн амьдралдаа заримдаа хүмүүжилгүй, дураараа аашилдаг хүүхэдтэй адил зан гаргадаг. Нөхөр нь өөрийнхөөрөө зүтгэж, эхнэр нь ч өөрийнхөөрөө байж, аль аль нь бие биендээ бууж өгөхийг хүсдэггүй. Ийм нөхцөл байдал зөвхөн их хэмжээний гуниг зовлонг бий болгож байдаг. Эхнэр нөхөр хоёул өөрсдийн үзэл бодлоос татгалзахад бэлэн байх ёстой. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн хүслийг хэрэгжүүлэх гэж хүсэх үедээ хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. (АГБ 118.3} AГБ 112.2
Эрэгтэй эмэгтэй хүмүүс Христийн даруу, хүлцэнгүй байдлаас суралцахгүй бол хүүхдүүдээс илэрдэг түргэн, бодлогогүй зан чанарыг гаргах болно. Дураараа, хүмүүжилгүй хүмүүс бусдыг удирдахыг хичээдэг. Ийм хүмүүс: «Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг ойлгож, сэтгэдэг байсан. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон” гэсэн Паулын үгсийг судлах хэрэгтэй. (АГБ 118.4} AГБ 112.3
Гэр бүлийн бэрхшээлүүдийг зохицуулах нь - Эхнэр, нөхөр хоёр зүрх сэтгэлээ Бурханд бүрэн даатгаагүй үед гэр бүлийн цөөн тооны үүргээ шударга, зөвөөр хувиарласан ч гэр бүлд тохиолдох бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд маш хүнд байх болно. Эхнэр, нөхөр хоёр гэр бүлийн амьдрал дээр санал нийлэхгүй байж хэрхэн бие биедээ ойр дотно байж чадах вэ? Эхнэр нөхөр гэр бүлтэй холбоотой бүхэн дээр санал нэгдсэн байх хэрэгтэй. Хэрэв эхнэр хүн Христэд итгэдэг бол амьдралын хань болох нөхрөө гэр бүлийн толгойлогч хэмээн хүлээн зөвшөөрч, нөхөртэйгөө адил хүсэл сонирхолтой байхыг хичээх болно. {АГБ 119.1} AГБ 112.4
Таарамжгүй гэр бүлд зөвлөмж өгөөрэй - Зүрх сэтгэл тань буруу байна. Та ямар нэгэн байр суурийг сэтгэлдээ бий болгох үедээ шийдвэрээ сайтар тооцоолон бодохгүй байна. Та эхнэрээ өөр үзэл бодолтойг нь мэдсээр байж үзэл бодлоо өөрчлөлгүй, залбирах, харилцан ярилцах үедээ байнга үзэл бодлоо хуваалцсаар байна. Та эхнэрийнхээ сэтгэлд хүндэтгэлтэй хандаж, өөрийн үзэлтэй нийцэхгүй байгааг нь мэдсээр байж боловсон зангаар үзлээ тулгахаас татгалзахын оронд үл нийцэх үзэл санаагаа тогтмол сөхөж, эргэн тойрны хүмүүсээ үл тоомсорлон үзэл бодлоо тулгасаар байна. Та бусад хүмүүсийг өөрийн үзэл бодлоос зөрөх ёсгүй гэж бодож байна. Христэд итгэгч хүний зүрх сэтгэлийн модонд ийм жимс ургах ёсгүй. (АГБ 119.2} AГБ 113.1
Ах эгч, дүүс нар минь ээ, Есүсийг хүлээн авахын тулд зүрх сэтгэлийнхээ үүдийг нээцгээе. Есүсийг зүрх сэтгэлийнхээ сүмд урин оруулаарай. Гэр бүлийн амьдралд бий болж буй бүх асуудлаа даван гарахын тулд бие биедээ туслаарай. Танд бузар сүнс болох дайсантайгаа тууштай тэмцэл хийх шаардлага гарч байна. Хэрэв та хоёр энэхүү тулалдаанд Бурханы тусламжийг авахыг хүсч байгаа бол хүсэл зорилгуудаа нэгтгэж, буруу зөрүү үгсийг хэлэхгүйн тулд амаа үдэцгээж, хэрэгцээтэй гэж үзвэл өвдөг дээрээ сөхрөн унаад, «Эзэн минь, зүрх сэтгэлийн маань дайсныг хөөн зайлуулаач» хэмээн дуу алдан орилох хэрэгтэй.{АГБ 119.3} AГБ 113.2
Зүрх сэтгэл бүрт Христ орж ирснээр нэгдмэл байдал бий болно - Бурханы хүсэл биелэгдэх тохиолдолд эхнэр нөхөр хоёр бие биенээ хүндэлж, хайр, дотно байдлыг бий болгох болно. Гэр бүлийн амар амгалан болоод эв нэгдлийг сүйтгэх бүхнийг шахан зайлуулж, эелдэг байдал болон хайр энэрлийг хөгжүүлэх хэрэгтэй. Эелдэг зөөлөн зан чанар, уучлал өршөөл, хайр энэрлийг үзүүлдэг хүнд хүмүүс адил зан чанараар ханддаг. Бурханы Сүнс алдаршиж байгаа газар гэр бүлийн харилцаанд үл нийцэх яриа өрнөдөггүй. Алдар магтаалын эзэн болсон Христийн жинхэнэ байдлаар оршдог гэр бүлд эв нэгдэл ба хайр амьдардаг. Зүрх сэтгэлдээ Христийг хадгалж байгаа эхнэр Христийг зүрх сэтгэлдээ тээж буй нөхөртэйгөө нийцэн зохицож байдаг. Тэд хамтдаа Христийн хайрладаг хүмүүстээ бэлдэхээр явсан орд харшийн төлөө хамтдаа тууштайгаар тэмцэх болно. (АГБ 120.1} AГБ 114.1