Адвентист Гэр Бүл

85/88

Наян Дөрөвдүгээр Бүдэг - Зугаа Цэнгэаийн Таааарх Хүүхэд Заауучуудын Бодаыг Чигаүүаэх Нь

Зарчим, жишгийг бууруулсаар байна. -Христэд итгэгч эцэг эхчүүд үр хүүхдүүддээ дэлхийг хайрлах бодлыг өвлүүлж байна. Тэд үр хүүхэддээ буруу зарчим болох зугаа цэнгэл хөөцөлдөх үүд хаалгыг нээж өгч байна. AГБ 553.1

Христэд итгэгч гэр бүлүүд зугаа цэнгэлийг хайрлах байдлыг хэт их зөвтгөж байна. Эцэг эхчүүд дэлхийн дүрэм журамд хэт их нийцэж, хүүхэд залуучуудаа багаас нь цагаа дэмий хоосон өнгөрөөж, хувиа хичээсэн, тэнэг мулгуу зугаа цэнгэлд автуулахыг зөвшөөрөх ёстой гэсэн үзэлтэй нэгдэж байна. Ийм замаар хүүхдүүд сэтгэл хөдлөлд автагдсан зугаа цэнгэлд татагдаж, оюун ухаан нь гадаад байдалд татагдаж, амьдралын үүргээ гүйцэтгэдэг ашиг тустай, эрүүл саруул үзэл баримтлалд дургүйцэхийг суралцах болжээ. Тэд адгуусан амьтны журмаар амьдрах болсон. Тэд Бурхан болон мөнхийн амьдралын талаар бодож тунгаалгүй, эрвээхэйтэй адил түр зуур хий хоосон эрвэн дэрвэсээр байна. Тэд өөрсдийн Бурханы өгсөн амьдралынхаа дагуу шүүгдэж, амьдралынхаа цаг мөч бүрийн төлөө тайлан тавихаа ухамсарлаж байгаа хүн адил амьдрахгүй байна. AГБ 553.2

Эхчүүд зөв сайн зугаа цэнгэлийг шинээр сэтгэн бодож удирдах хэрэгтэй. - Эхчүүд хүүхдүүдийнхээ дуу чимээ, удаа дараа анхаарлыг нь татаж байгаа байдлаас залхаж тэднийг өөрөөсөө холдуулан тайван бус, идэвхтэй оюун ухааныг нь хөнгөмсөг, баяр хөөрөөр дүүрэн зугаа цэнгэлээр тайвшруулахаас өөр арга зам байхгүй гэж боддог. Эх хүн хүүхдээ зөв сайн байдлаар зугаацуулах аргуудыг сэдэж, хичээл зүтгэл гаргаснаар маш сайн үр дүнг хүлээн авна. AГБ 553.3

Бага насны хүүхдүүд хүмүүсээр хүрээлүүлсэн байх дуртай. Тэд ерөнхийдөө ганцаар байх дургүй. Эх хүн энэхүү хэрэгцээг нь ойлгох хэрэгтэй. Эх хүн гэртээ байгаа нөхцөлд хүүхдүүд ихэвчлэн эхийнхээ байгаа өрөөнд байх дуртай байдаг. Эмэгтэй хүн эргэн тойронд байгаа хүүхдүүдээ ерөнхийд нь ажиглан харж, хүсэлт гаргасан үед нь маргааныг нь зохицуулж, буруу зуршил, хувиа хичээсэн хүслийг нь засан залруулж, оюун ухааныг нь зөв чиглэлтэй болгоход анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдүүд өөрсдийн дуртай зүйлсийг эх нь таалдаг гэж боддог, тиймээс хүүхдүүд бага ч болов бэрхшээл тохиолдох бүртээ эхээсээ зөвлөгөө авахыг хүсдэг. Эх хүн бага сага асуудалд нь анхаарлаа хандуулалгүй, ялгаварлан хандсанаар хүүхдийнхээ мэдрэмжтэй зүрх сэтгэлийг шархлуулдаг байж болохгүй. Эх хүнд жижиг санагдаж буй зүйлс хүүхдийн хувьд том зүйл мэт санагдаж болох юм. Тохирсон цаг үед нь анхааруулга, чиглэлийн үгсийг хэлэх нь агуу үнэ цэнэтэй болох нь батлагдах болно. AГБ 554.1

Гэм буруугүй зугаа цэнгэлийг нь бүү буруутгаарай. - Олон тооны эхчүүд хүүхэддээ хангалттай цаг хугацаа, анхаарал тавьж чаддаггүйгээс болж хүүхдийнхээ гэм буруугүй зугаа цэнгэлийг хориглодог. Ингэснээр хүүхдүүдийн завгүй хуруу, үл цуцах нүд, залуу зүрх сэтгэл нь зөвхөн хий хоосон, өнгөц, чимэглэл төдий зүйлсэд анхаарал хандуулж эхэлдэг. Хүүхдүүд нас биед хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болохдоо бардамнал, үнэ цэнэгүй ёс зүйн сургамжийг төлөвшүүлэн, суралцдаг. Эх хүн хүүхдийнхээ алдаа дутагдалд гутардаг боловч өөрийнх нь тарьсан үр жимсийг хурааж авч байгаагаа ойлгож ухаардаггүй. AГБ 554.2

Зарим эхчүүд хүүхдүүдтэйгээ ялгавартайгаар харьцдаг. Тэд зарим үед муу нөлөө үүстэл бузар хүсэлд нь автуулдаг, нэг бол гэнэн цайлган зүрх сэтгэлийг нь баяр хөөрөөр дүүргэх гэм буруугүй зугаа цэнгэлийг нь хориглодог. Тэд энэ бүхнээрээ Христийг даган дуурайдаггүй. Христ хүүхдүүдийг хайрлаж, зүрх сэтгэлийг нь ойлгон ухаарч, баяр хөөр, бэрхшээл зовлонг нь ойлгодог байсан. AГБ 555.1

Элен Уайт хэрхэн хүүхдүүдээ хязгаарладаг байсан талаар. - Хүүхдүүд найз нартайгаа нийлж, үдэшлэг, тоглоом зугаа цэнгэлд оролцохыг хүсч гуйх юм бол, «Хүүхдүүдээ, би та нарыг явуулж чадахгүй, энд сууцгаа, би та нарт шалтгааныг нь тайлбарлаж өгье. Би Бурхан болон та нарын мөнхийн эрх ашгийн төлөө хичээн зүтгэж байна. Бурхан та нарыг надаар халамжлуулахын тулд хариуцуулж өгсөн. Би Бурханыг төлөөлөн та нарын өмнө зогсож байна. Хүүхдүүд минь, би Бурханы ирэх өдөр та бүхний өмнөөс тайлан тавих учраас та нарыг халамжлан хамгаалах ёстой. Та нар эхийнхээ нэрийг диваажингийн номонд бузар дайсанд өөрийн хамгаалж байсан газар нутгаа алдаж хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй гэж бичүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Хүүхдүүд ээ, би та нарт аль замаар явах нь зөв бэ гэдгийг хэлж өгнө, хэрэв та нар эхээсээ нүүр буруулахыг хүсч, бузар муугийн замаар явах шийдвэрийг гаргах юм бол ээж нь та нарын замыг хаахгүй, та нар гэм нүглийнхээ шийтгэлийг амсан, зовж шаналах болно” гэж хэлээрэй. AГБ 555.2

Би хүүхдүүдтэйгээ ийнхүү ярилцаад дуусахаас өмнө хүүхдүүд маань уйлж, надад, «Бидний төлөө залбирч өгөөч?» гэж гуйдаг. Би тэдний төлөө залбирч өгөхөөс хэзээ ч татгалзаж байгаагүй. Би тэдний хажууд сөгдөн суугаад залбирч өгдөг. Тэгээд би тэднээс холдон тэнгэрт нар мандтал шөнөжингөө бузар муу дайсны арга заль нуран унатал Бурханд хандан хүүхдүүдийнхээ төлөө гуйн залбирч, ялалт байгуулдаг. Би шөнийн турш хичээн зүтгэсэн боловч хүүхдүүд маань хүзүүгээр минь тэврэн, «Ээжээ, та биднийг найз нартайгаа нийлэхээр явахыг хүсч байхад маань зөвшөөрөөгүйд тань маш их баяртай байна. Бид буруу шийдвэр гаргаж байсан юм байна гэдгээ одоо л ойлголоо» гэж хэлэх үед шагналаа бүрэн авч байгаагаа мэдэрдэг. AГБ 555.3

Эцэг эхчүүдээ, та нар дээрх байдлаар чин сэтгэлээсээ хүүхдүүддээ хандах ёстой. Хэрэв та хүүхдүүдээ Бурханы хаанчлалаар дамжуулан аврахыг хүсч байгаа бол хүүхдээ хүмүүжүүлэх ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. AГБ 556.1

Өсвөр насны хүүхдүүдийг зовоодог асуудлууд. - Өнөө үеийн нийгмийн нөлөө хүчтэй байгаа үед эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хязгаарлаж, Библийн хуулийн дагуу зөв сайн замаар удирдан чиглүүлэх нь амаргүй ажил юм. Хүүхдүүд хяналтанд орох үедээ ихэвчлэн тэвчээрээ алдаж, өөрсдийн хүслийн дагуу хүссэн үедээ гэртээ ирж очдог байхыг хүсдэг. Тэд ялангуяа арваас арван найман насны хооронд уулзалт, нийллэгэд оролцоход ямар ч асуудал бэрхшээл үүсэх ёсгүй гэж бодох хандлагатай болсон байдаг. Гэвч туршлага суусан Христэд итгэгч эцэг эхчүүд үүнээс асуудал урган гарч ирж болохыг ажиглан хардаг. Тэд хүүхдүүдийнхээ онцгой зан чанарыг ажиглан харж, зан чанарын онцлогууд нь оюун ухаанд нь хэрхэн нөлөөлж байгааг ойлгодог. Эцэг эхчүүд үр хүүхдээ аврал руу хөтлөхийн тулд сэтгэл хөдлөлд автагдсан зугаа цэнгэлээс хязгаарлаж, хөндийрүүлж байдаг. AГБ 556.2

Өөрчлөлт шинэчлэлийн дараагаар сонор сэрэмжтэй байх шаардлагатай. - Хүүхдүүд сайн дураар дэлхийн зугаа цэнгэлээ орхиж, Христийн дагалдагчид болохыг хүсэн, Христийн дагалдагчид болох шийдвэрийг гаргах үед анхаарал халамж тавьж байсан итгэлтэй эцэг эхчүүдийн зүрх сэтгэлээс ямар хүнд бэрхшээл хөнгөвчлөгддөг гэж бодно! Гэхдээ эцэг эхчүүдийн хөдөлмөр үүгээр зогсчихож болохгүй. Гэм нүглийн эсрэг дайтах, зүрх сэтгэлийг бузар муугаар эзэмдэх хүслийг эсэргүүцэгч тэмцлийг дөнгөж эхлүүлсэн залуучуудад эцэг эхчүүдийн маш онцгой зааварчилгаа, анхаарал халамж хэрэгцээтэй байдаг. AГБ 556.3

Хүүхдүүдээ дэлхийн зугаа цэнгэлээс хамгаалах нууц. - Ямар олон эцэг эхчүүд үр хүүхдүүдээ гэртээ байлгаж чадаагүйгээс болж гэр орноосоо хөндийрүүлсэндээ харамсаж байдаг гэж бодно! Хүүхдүүд бага наснаасаа л танихгүй хүмүүстэй нийлэх хүсэлтэй болдог ба насанд хүрэх үедээ шаардлагагүй, утга учиргүй гэж бодож байсан хяналт, хязгаарлалтуудаас хөндийрдөг. Тэд эхийнхээ залбирлууд, эцгийнхээ зөвлөгөөг сонсохоо больдог. Хэрэв шалтгааныг нь судлан үзэх юм бол эцэг эхчүүд гэм нүглийг үүдээрээ оруулснаас дээрх асуудал үүсэн бий болсон байдаг. Эцэг эхчүүд гэр орноо, тааламжтай, дур булаам, эелдэг сайхан үгсээр гэрэлтэн гийсэн, эелдэг зөөлөн харц, жинхэнэ хайраар бялхсан газар болгож чадаагүйгээс дээрх асуудал үүсэн бий болсон байдаг. AГБ 557.1

Хүүхдүүдээ авран хамгаалах гол нууц нь гэр орноо хайр энэрэл, тааламжтай, дур булаам байдалтай болгоход оршдог. Эцэг эхийн бузар хүсэлдээ автсан байдал хүүхдүүдийг Бурханд итгэлтэй, гэр орондоо хоргодсон байдалтай байлгадаггүй. Зөвхөн тууштай, бурханлаг нөлөөг оюун ухаанд нь суулгаж өгснөөр хүүхдүүдээ сүйрлээс хамгаалах болно. AГБ 557.2

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хаашаа гарч, хэзээ ирж байгааг нь сайн хянах ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ урамшуулж, гэр орондоо татагдах зүйлсийг хийдэг байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд үр хүүхдүүддээ маш их анхаарал халамж тавьдаг болохоо харуулах хэрэгтэй. Тэд гэр орноо тааламжтай, баяр хөөрөөр дүүрэн болгох хэрэгтэй. AГБ 557.3