Адвентист Гэр Бүл

68/88

Жаран Долдугаар Бүлэг - Дур Татахуйцаар Харагдах, Сонсогдох Зүйлс

Бузар харагдах, сонсогдох зүйлс биднийг хүрээлсэн байна. - Та өсөн хөгжиж байгаа мөч бүртээ уруу татлагад орж байгаа хүүхдүүддээ маш их анхаарал хандуулж цаг гаргах нь чухал. Хүүхдүүд бузар муу зүйлсийн нөлөөнд орохгүй байх боломжгүй.... Тэд сайтар өөрсдийгөө хянаж байхгүй бол санаандгүй байдлаар зүрх сэтгэлийг бузартуулж, зан чанарыг сулруулан, ёс суртахуунгүй болгох зүйлсийг харж, сонсож, нөлөөнд нь автагдана. AГБ 427.1

Хүн бүр уруу таталтыг эсэргүүцэх хана цайзтай байх хэрэгтэй. - Христэд итгэгчдийн гэр бүлд уруу татлагыг эсэргүүцэх хэрэм цайз босгогдсон байх ёстой. Сатан гэмт хэрэг, дорой болгох гэм бурууг дэлгэрүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж байгаа. Бид гудамжаар алхаж байхдаа гэмт хэргийг дүрсэлсэн уран зохиолын ном, жүжигчилсэн тоглолтын сурталчилгааг ажиглалгүй өнгөрөх боломжгүй. Оюун ухаан маань гэм нүгэлд дасаж, төлөвшүүлэгдэж эхэлдэг. Өдөр тутмын хэвлэлүүд ёс зүйгүй, гэм нүгэлтэй үйдлүүдийг хүмүүст нээлттэйгээр зарлан тунхаглаж, хүний муу хүслийг сэтгэл хөдөлгөсөн түүхүүдээр дэвэргэж байна. AГБ 427.2

Зарим эцэг, эхчүүд дэлхийн амьдралтай хэт нийцэж, хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй байгаа учир хүүхдээ сүмийн сургууль эсвэл улсын сургуульд сургах нь ямар ч ялгаагүй гэж бодож байна. Тэд «бид нар дэлхийд байгаа» учир «дэлхийгээс хөндийрөх боломжгүй” гэж хэлж байна. Гэвч бид хүсэх л юм бол дэлхийгээс хөндийрч, зөв сайн руу чиглэх боломжтой. Бид дэлхийн сүүлчийн едрүүдзд маш хурдан хугацаанд өсөн нэмэгдэж буй бузар мууг харж ажиглахаас өөрсдийгөө сэргийлэх боломжтой байх болно. Бид дэлхий дээрх бузар муу зүйлс, гэмт хэргийн ихэнхийг анхаарч сонсохгүй байж чадна. AГБ 427.3

Хууль бус амьдралын үрийг суулгавал гэмт хэргийг хураан авна. - Өнөөгийн түгээмэл хэвлэлүүд залуучуудыг бузар мууд сургаж, гэм нүгэлт зам руу чиглүүлэхүйц олныг цочирдуулсан түүхээр дүүрсэн байна. Бага залуухан хүүхдүүд гэмт хэргийн мэдлэгийн талаар аль хэдийн нас биед хүрсэн хүнээс дутахааргүй болсон байна. Тэд тогтмол уншиж буй бузар муу түүхүүддээ өдөөгдөж байна. Тэд уншсан түүхүүдээ төсөөлөн бодож, шийтгэл хүлээлгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжийг эрэлхийлэн, хүсэн мөрөөдөж эхэлж байна. AГБ 428.1

Байнга идэвхтэй байдаг хүүхэд залуучуудын оюун ухаанд дүрслэл болон төлсөөлөгдсөн төсөөлөл бодлууд ирээдүйд бодит үйлдэл болон хэрэгждэг. Хүүхдүүдэд эсэргүүцэх сэтгэл мэдрэгдэж, хууль дүрэм болон биеэ хянах бүх зарчмуудаа үл тоомсорлож байгаа үйлдлүүд илрэх үед ихэнх нь үзэж харсан зүйлсийнхээ нөлөөнд автсан болох нь ажиглагддаг. Тэдэнд боломж өгөх юм бол сэрдхийлгэм түүхүүдийг бичсэн зохиолчдын дүрслэн харуулснаас илүү бузар гэмт хэргийг үйлдэх болно. Иймэрхүү бузар нөлөөнүүдээс болж бидний нийгэм ёс суртахуунаа алдаж байна. Хууль бус байдлын үр олон нийтийн зүрх сэтгэлд таригдсаар. Энэ бүхний үр дүнд их хэмжээний гэмт хэргийн ургац хураах шаардлагатай болох үед нэг их гайхаад байх хэрэггүй. AГБ 428.2

Түгээмэл хөгжмийн уруу таталт. - Залуу охид хөвгүүд үнэнд итгэдэг гэж байгаа боловч үйлдэл нь хөнгөмсөг байгааг ажиглан хараад ихэд санаа зовж байна. Тэдний бодол санаанд Бурхан байхгүй байгаа мэт санагдана. Тэдний оюун ухаан утгагүй хоосон зүйлсээр дүүрчээ. Тэд зөвхөн хоосон, хэрэггүй зүйлсийг ярьж хэлж байна. Тэд дуу хөгжимд татагдаж байна. Сатан залуучуудын оюун ухааныг Христийг хүсч мөрөөддөггүй болгохын тулд ямар эрхтнүүдийг нь цочроож, хөгжөөж, сонирхлыг нь татаж, сэтгэлийг нь булаахаа сайн мэддэг. Бурханлаг мэдлэгийг хүсэн мөрөөдөж, ивээлээр өсөн хөгжих хүслийг хүн бүр хөгжүүлэн бий болгосон байх хэрэгтэй. AГБ 428.3

Би залуучууд бурханлаг зарчмууддаа бат зогсож, Бурханы үгийг амьдралынхаа гол мөрдлөг, зөвлөгч болгох ёстойг үзэгдлээрээ үзсэн. Залуучуудын чухалчлахгүй байгаа чухал хариуцлагууд өмнө нь хүлээгдсээр байна. Ариун, сүнслэг байдлыг хүсэн хэрэгжүүлэхийн оронд дуу хөгжмөөр гэр орноо дүүргэх нь оюун ухааныг үнэнээс холдуулдаг. Өнөөгийн хөнгөн хийсвэр дуу хөгжим, дууны үгс сонирхолд нь нийцэж байгаа мэт санагдаж болох юм. Гэвч залбиралд зарцуулагдаж байх ёстой цаг хугацааг хөгжмийн зэмсэгтээ зориулж байна. Хөгжмийг хэт буруугаар ашиглахгүй байх юм бол агуу ивээл болон хувирдаг, харин буруугаар ашиглах юм бол маш аймшигтай хараал болон хувирна. Дуу хөгжим сэтгэлийг хөдөлгөх боловч зөвхөн Христэд итгэгчдийн нигүүлслийн ширээнээс олж авах эрч хүч, урам зоригийг өгч чаддаггүй. Тэд чин сэтгэлийн даруу зан чанараар гуйн залбирч, диваажингийн хүчийг эрэлхийлэх юм бол бузар муугийн хүчтэй уруу таталтаас хамгаалагдах болно. Сатан залуучуудыг боолчлохоор удирдаж байна. Залуучуудад зүрх сэтгэлийг удирдах сатаны хүчнээс мултран гарах аргуудын талаар ямар их зүйлсийг хэлж болох вэ! Тэрээр гэм нүгэл рүү уруу татах маш нарийн чадварыг эзэмшсэн юм. AГБ 429.1

Бузар муу бодол бузар муу үйлдлийг бий болгодог. - Бидний амьдарч байгаа цаг үед доройтол, бузар муу хаа сайгүй тархсаар байна. Бузар муугийн талаар уншиж, харснаар гэм нүгэл рүү шуналтайгаар харах харц, хүсэл мөрөөдөл өдөөгддөг. Зүрх сэтгэл бузар төсөөллөөр доройтож мууддаг. Оюун ухаан маань дорд, араатан амьтны хүслийг өдөөгч зүйлсэд тааламжтай хандаж эхэлнэ. Бузар төсөөллийг бий болгох дорой бузар муу дүр зургийг харж оюун ухаандаа шингээснээр ёс суртахуун доройтож, оюун ухаан төөрөлдөхөд бид бэлтгэгддэг. Ийнхүү гэм нүгэлд дасан зохицогсод бузар муу хүслээр удирдуулдаг. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс араатан амьтны хэмжээнд хүртлээ доройтож, гэм нүгэл, хэрэг зөрчилд татагдан, бузар муу үйлсдээ живж эхэлдэг. AГБ 429.2

Би бузар муу зүйлсийг үзэж харахыг хүсэхгүй байна. - Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ Бурханы авралыг алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд байнга анхаарал халамж үзүүлэх зуршлыг төлөвшүүлж өгөөрэй. Дуулал 101 дүгээр бүлэгт бичигдсэн Давидын амлалт гэр бүлээ бузар муу нөлөөнөөс хамгаалах үүргийг хүлээсэн хүн бүрт өгсөн амлалт байх ёстой. Дуулаач: «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй. Зальхай зүрх надаас сална. Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно. Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй. Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ. Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй. Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй » хэмээн өгүүлсэн байдаг. AГБ 430.1

Та: «Би сайн нөлөө үзүүлдэггүй, бусдад тусламж дэмжлэг үзүүлэхэд нэмэр болдоггүй зүйлсийг уншиж үнэ цэнэтэй цагаа зарцуулахгүй. Би Бурханы үйлчлэлийг хийхэд тус болох зүйлсэд цаг хугацаа, оюун ухаанаа зарцуулна. Би гэм нүгэлтэй болон дэмий хоосон зүйлсийг харахаас татгалзана. Миний нүд бол Эзэнийх, би дайсны уруу татсан үгсийг сонсохгүй. Бурханы Сүнсээр удирдуулаагүй хүсэлдээ би хэзээ ч удирдуулахгүй. Миний бие бол Ариун Сүнсний сүм дуган, хүч чадал бүр маань зөв шударга зорилгын төлөө зориулагдсан байх болно” гэсэн амлалтыг өгөөрэй. AГБ 430.2