Адвентист Гэр Бүл
Жаран Тавдугаар Бүлэг - Ирээдүйн Хангамж
Байшингаа өмчлөх, мөнгөө хадгалах зуршлыг үрэлгэн зуршилтай харьцуулах нь. -Итгэгч Б гийн гэр бүл арвич хямгач байх сургамжид суралцаагүй байна... Тэд байнга хангалуун байх юм шиг дайралдсан болгондоо мөнгөө зарцуулдаг байсан. Тэд мөнгө зарцуулах дуртай боловч, бэрхшээл зовлон тохиолдох үед ямар ч бэлтгэлгүй байна.... Б……… гэр бүл арвилан хэмнэж, хувийн хүслээ хязгаарласан бол хувийн байшин болон бэрхшээл зовлонтой үед ашиглаж болохуйц мөнгөтэй байх байсан. Гэвч тэд тусламж гуйн хүсдэг зарим хүмүүсийн адил мөнгөө хэмнэх чадварыг төлөвшүүлээгүй. Хэрэв тэд хямгадах чадвараас суралцахгүй бол Эзэний өдөр төгс зан чанарыг эзэмших боломжгүй болно. AГБ 417.1
Энэхүү зөвлөгөө танд тус болж магадгүй. - Та зарим үед нэгэн зэрэг маш их орлого олж болох ажлыг гүйцэтгэж байсан. Та мөнгө олох үедээ мөнгө амархан олох боломжгүй болох үеийнхээ талаар тунгаан бодож, хэрхэн хэмнэх талаар суралцалгүй хүсэлдээ захирагдан маш их зардал гаргасаар байна. Та эхнэртэйгээ хамт Бурхан зарим хүсэл, мөрөөдлөө хязгаарлаж, өнөөдрийн төлөө бус харин ирээдүйн хэрэгцээгээ хангахыг хүсч байгааг хүлээн зөвшөөрснөөр гэр бүл тань амьдралын тав тух, санхүүгийн чадвартай болох байсан. Та сургамж авах хэрэгтэй байна... Та бага мөнгөөр хэрэгцээгээ удаан хангахыг бодох хэрэгтэй. Мөнгөө тогтмол хадгалж сурах ёстой гэр бүл. - Хэрэв та мөнгөндөө хэмнэлттэй хандсан бол зайлшгүй шаардлага гарах үед болон Бурханы зорилгыг биелүүлэхэд шаардлагатай мөнгө санхүүтэй байх байсан. Та долоо хоног бүр цалингийнхаа тодорхой хэсгийг хадгалж, бэрхшээл тохиолдохоос нааш түүндээ гар хүрэхгүй байснаар бүхнийг Хангагчид буцаан өргөл өргөх боломжтой болох юм. . . . AГБ 417.2
Та орлогоо хэмнэлттэй, ухаалгаар зарцуулаагүйгээс гэр бүл тань санхүүгийн бэрхшээлд орж, өвчин зовлон тусах үед гэр бүлээ хангах боломжгүй болдог. Та хүнд нөхцөлд орох үед гэр бүлээ санхүүгийн хувьд хамгаалах эд хөрөнгөтэй байх хэрэгтэй. AГБ 418.1
Хадгаламжийн талаар нэгэн гэр бүлд өгсөн зөвлөгөө. - Та долоо хоног бүр өвчин зовлон тусахаас нааш гар хүрч болохгүй тав арван долларыг хадгалах баталгаатай хадгаламжийг нээж занших хэрэгтэй. Та хямгадсан мөнгөө хүүтэйгээр хадгалуулж болох юм. Та ухаалаг зан гарган өр зээлээ төлж барагдуулаад үлдсэнийг нь хадгалж сурах хэрэгтэй. AГБ 418.2
Би долоо хоног бүр хорин доллар олдог боловч зоос бүрээ зарцуулдаг гэр бүлийг мэднэ, харин тэгтэл түүнтэй адил нэгэн гэр бүл арван хоёр доллар олдог боловч зайлшгүй хэрэгцээтэй биш л бол аливаа зүйлсээс татгалзахыг олж харсан. AГБ 418.3
Гэрээслэлээ зөв бичиж үлдээснээр эд хөрөнгөө хамгаалах боломжтой болно. -Эзэний эд хөрөнгөнд итгэлтэй ханддаг зарц нар өөрсдийн ажил үүргээ ямар хэмжээтэй байгааг сайн мэдэрдэг. Тэд мэргэн хүмүүсийн адил тохиолдож болох ямар ч бэрхшээлтэй тулгарах бэлтгэлээ эртнээс базаасан байдаг. Тэд санаандгүй дэлхийн амьдралаас халин одох үедээ эд хөрөнгийг нь зохицуулах, шийдвэрлэх хүмүүст агуу бэрхшээлүүдийг үлдээгээгүй байдаг. AГБ 418.4
Маш олон хүмүүс эрүүл саруул байх үедээ гэрээслэл бичих талаар бодож тунгаагаагүй байдаг. Итгэл нэгт ахан дүүс нар маань энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Бид өөрсдийн санхүүгийн байдлаа сайн мэддэг байх ёстой ба ажил хөдөлмөрөө санхүүгийн асуудал бэрхшээлд хутгалдуулсан байх ёсгүй. Тэд санамсаргүйгээр нас барах үедээ ямар ч асуудал бэрхшээл үлдээлгүйгээр эд хөрөнгөө орхиход бэлтгэгдсэн байх хэрэгтэй. AГБ 418.5
Гэрээслэлээ хууль дүрэмтэй нийцүүлэн байгуулсан байх хэрэгтэй. Гэрээслэл бичсэний дараагаар олон жил өнгөрсөн ч гэсэн ямар ч асуудал үүсэн гарахааргүй байх ёстой. Хэрэв шаардлага гарвал нэмж гэрээслэх боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Та гэрээслэлээ бичсэнээр үхлээ нэг ч өдрөөр ойртуулахгүй. Хамаатнууддаа гэрээслэлээр дамжуулан эд хөрөнгөө тараан өгөхдөө Бурханы зорилгод хандивлахаа мартаж болохгүй. Та бол Түүний эд өмчийг дааж үлдсэн төлөөлөгч; тиймээс Түүний тушаалыг биелүүлэх нь таны хамгийн чухал үүрэг байх ёстой. Таны эхнэр хүүхдүүд юу ч үгүй хоцорч болохгүй нь мэдээж, та тэдний хэрэгцээнд тохируулан эд хөрөнгөө өвлүүлж үлдээх хэрэгтэй. Гэхдээ гэрээслэл бичиж үлдээх нь бүх хүмүүст эд хөрөнгөө хуваарилан өгөх уламжлал гэж бодож хэрэгцээ нь бүрэн хангагдсан хамаатан бүртээ өв залгамжлуулах ёстой гэж хичээх албагүй. AГБ 419.1
Амьд байх үедээ Бурханы зорилгыг санан дурсаж бай. - Амьдралынхаа туршид эд хөрөнгөө нөөцөлж, нас барахын алдтай багахан хэсгийг нь тусламж үзүүлэхэд зориулснаар Христийн хүслийг биелүүлсэн гэж бодож болохгүй. AГБ 419.2
Зарим нь амьдралынхаа туршид хувиа бодсон сэтгэлээр эд хөрөнгөө цуглуулаад, Бурханы зорилгыг биелүүлэхэд тусламж үзүүлэх талаар гэрээслэлдээ тусгах юм бол амьдралын турш гүйцэтгээгүй үүргээсээ мултарна гэж найддаг. Гэвч өв хөрөнгийнхөө талыг зориулахаар шийдсэн ч түүний зорилго биелэгдэхгүй. Итгэл нэгт ах, эгч дүүс нар минь, диваажингийн банкинд мөнгөө хадгалуулаарай, та өөрийн үүргийг бусдад тохоочихож болно гэж бодож болохгүй. AГБ 419.3
Бид хүүхдүүддээ мөнгө санхүүгээ ухаалаг бусаар зарцуулах чадварыг өвлүүлдэг. - Эцэг эхчүүд Бурханы гарт нь даалган өгсөн эд хөрөнгөө хүүхдүүддээ даалган өгөхдөө маш няхуур хандах хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань Бурханы ажлыг хийх зорилго, сонирхол, хайрыг өвлөн авч, Бурханы ажлыг урагшлуулах, түүнтэй холбоотой бүх төрлийн ажил үүргийг өвлөн авсан эд хөрөнгөөрөө гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа батлан харуулахаас нааш өв хөрөнгө үлдээхдээ маш болгоомжтой хандаарай. Харамсалтай нь олон хүмүүс Сатанаар уруу татагдан эд хөрөнгөө эд өмчөө ухамсартайгаар зарцуулах чадваргүй хүүхэддээ өвлүүлэн өгч байна. Ингэснээр тэд эд хөрөнгөө дайсны гарт баттай атгуулдаг. Сатан Бурханы зорилгод хэрэглэгдэх эд хөрөнгийг өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд ашиглаж, хэрэгцээгээ бүрэн хангаж эхэлдэг. AГБ 420.1
Эд хөрөнгө нөөцлөхөөс ирэх хараал. - Эд хөрөнгө цуглуулах зорилгоор эд хөрөнгөтэй болсон хүмүүс эд хөрөнгөнөөс урган гарах хараалаа үр хүүхдүүддээ дамжуулан өгдөг. Энэ нь эцэг эхчүүдийн хувьд зүрх сэтгэлийг бусниулагч, хамгийн аймшигтай гэм нүгэл ба энэ гэм нүгэл үр удамд нь залгамжлагдах болно. Хүүхдүүд ихэвчлэн зүгээр ирсэн эд хөрөнгийг бодлогогүйгээр үрэн таран хийж, үймээнтэй амьдралаар амьдран гуйлгачид болон хувирдаг. Тэд үрэн таран хийсэн өв хөрөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй. Хэрэв эцэг эхчүүд мөнгөө нөөцлөх биш харин бусдад эд хөрөнгөнөөсөө хуваалцах зөв жишээг үзүүлж байсан бол диваажинд эд баялаг хурааж, түүнийхээ үр дүнг энэ дэлхийн амар тайван, аз жаргалтай байдлаар хүртэж, ирээдүйдээ мөнхийн эд баялагийг хүртэх болно. AГБ 420.2