Адвентист Гэр Бүл
Тавин Нэгдүгээр Бүлэг -- Хүүхдүүдэд Өгөх Зөвлөгөө
Бага наснаасаа Бурханыг эрж хай. - Хүүхэд залуучууд Бурханыг бага наснаасаа эрж хайх хэрэгтэй. Бидний олж авч буй бүх зуршил, мэдрэмжүүд бидний амьдрал, зан чанарт маш хүчтэй нөлөө үзүүлэх болно. Тиймээс Самуел, Иохан, тэр тусмаа Христ шиг байхыг хүсч байгаа залуучууд жижиг зүйлсэд итгэлтэй хандаж, бузар мууг төлөвлөж, амьдралын зугаа цэнгэл, хувиа хичээх байдалд удирдуулсан зан чанартай найз нөхдөөс холдох хэрэгтэй. Хүмүүс гэр орны маш олон ажил үүргийг ямар ч үр дүнгүй гэж боддог. Хэрэв бид жижиг сажиг хариуцлагаа үл тоомсорлох юм бол том үүрэг даалгавруудыг ч үл тоомсорлох болно. Та бүхэн бүрэн төлөвшсөн, ариун шударга, хүндэтгэл хүлээхүйц, зөв сайн эрэгтэй, эмэгтэйчүүд болох хүсэлтэй байх ёстой. Энэ хичээл зүтгэлийг гэр орноосоо эхлээрэй. Гэр орныхоо жижиг сажиг үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд, ягштал гүйцэтгэж сураарай. Эзэн жижиг зүйлсийг итгэлтэйгээр гүйцэтгэж байгааг тань хараад та бүхэнд илүү том үүрэг хариуцлагуудыг үүрүүлэх болно. Та зан чанарын байшингаа ямар материалаар, хэрхэн барьж байгаадаа анхаарал хандуулаарай. Таны бүрэлдүүлэн бий болгож буй зан чанар мөнхийн амьдралын турш оршин тогтноно. AГБ 307.1
Есүсээр оюун ухаан, зүрх сэтгэл, хайр энэрлээ удирдуулан, Христ гэр орны ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан түүнтэй адил гэр орныхоо ажил үүргийг чин сэтгэлээсээ гүйцэтгэж, өөрийгөө огоорч, хайр энэрэл үзүүлэх бага сага тууштай, тэвчээртэй үйлс, жижиг сажиг гэм нүглүүдээс өөрийгөө хамгаалах, багахан ивээлийн хариуд талархалтай зүрх сэтгэлтэйгээр хандах юм бол Иохан, Самуел болон Есүстэй адил гэрчлэлийг хийх боломж бүрэлдэн бий болно: «Ийнхүү Есүс мэргэн ухаан, бие махбодын хувьд өсч хөгжиж, Бурхан болон хүний тааллыг олсон. » AГБ 307.2
«Зүрх сэтгэлээ Надад өг.” - Эзэн бага залуу хүүхдүүдэд, «Хүү минь, Зүрх сэтгэлээ Надад өг» гэж хэлж байна. Дэлхийн Аврагч хүүхэд, залуучуудыг Өөрт нь зүрх сэтгэлээ өгөхийг маш ихээр хүсдэг. Маш олон хүүхдүүд Христ хэрхэн гэрлээр алхаж байсантай адил гэрлээр алхсан учраас Бурханд итгэлтэй хүүхдүүдийн арми бүрэлдэн бий болох юм. Тэд Эзэн Есүсийг хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхдээ баяртай байх болно. Тэд бурууттагдахдаа тэвчээр алдахгүй, харин эцэг эхийнхээ эелдэг зөөлөн, тууштай, өдөр бүрийн амьдралын бэрхшээл бүрийг шийдвэрлэхийн тулд бүхнээ зориулах хүсэлтэй байгаад талархалтайгаар хандах болно. Тэд бага залуу наснаасаа Эзэний итгэлтэй дагалдагчид болон хүмүүжнэ. AГБ 308.1
Хүн бүр дор бүртээ шийдвэр гаргана. -Бурханы зүйлсэд туршлага хуримтлуулахын тулд анхааралтай байж, залбирах хэрэгтэй. Эцэг эхчүүд тань аюулгүй арга зам руу таныг удирдан чиглүүлэхийн тулд зааж сургаж магадгүй. Гэвч тэд таны зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй. Та зүрх сэтгэлээ Есүст өгч, Есүсийн өгсөн үнэний гэрлээр алхах хэрэгтэй. Гэр орныхоо үүргийг итгэлтэйгээр гүйцэтгэснээр Бурханы хайр ивээлээр Христ хүүхдийг ямар хэмжээнд өсөн хөгжөөсэй гэж хүссэн тэр хэмжээнд өсөн хөгжинө. Эцэг эх тань Шаббатыг сахиж, үнэнийг дагасан ч энэ бүхэн танд аврал өгөхгүй. Ноа, Иов, Даниел амлагдсан газарт очсон боловч үр хүүхдүүдээ аварч чадахгүй. «Намайг амьд байгаа нөхцөлд тэд өөрсдийн охид, хөвгүүдийн алийг нь ч аварч чадахгүй ба хөвгүүд, охид өөрсдийн зөв шударга байдлаар өөрсдийгөө аврах болно, гэж Эзэн айлдсан. ” AГБ 308.2
Та бага залуу байхаасаа Эзэний үйлчлэлийг хийж гүйцэтгэж болох юм. Зөв шударга гэж бодож буй зүйлсээ хүүхэд насандаа хийж гүйцэтгэж эхлээрэй. Эцэг эх тань Бурханыг хайрлаж, хүндэтгэдэг тул дуулгавартай байж, тэдний заавар зөвлөгөөг сонсоорой. Бурхан тэдний иурууи дээр та бүхнийг мөнхийн амьдралд бэлтгэж, сургаж, хүмүүжүүлэх үүргийг үүрүүлсэн юм. Тэдний үзүүлэхийг хүсч байгаа тусламжийг талархалтайгаар хүлээж ав. Тэдний мэргэн заавар зөвлөгөөг баяр хөөртэйгөөр дагаснаар зүрх сэтгэлийг нь баяр хөөрөөр дүүргээрэй. Ингэснээр та бүхэн эцэг эхээ хүндэтгэж, Бурханыг алдаршуулж, найзлан нөхөрлөж байгаа хүн бүртээ ивээл болох болно. AГБ 309.1
Хүүхдүүдээ тэмцэлдээ тууштай зогсоорой. Ялалт бүр таныг дайснаас тань нэг шат илүү өндөрт аваачдаг гэдгийг битгий мартаарай. AГБ 309.2
Хүүхдүүдээ, тусламж хүсэн залбирч байгаарай. - Хүүхдүүд уруу таталтыг эсэргүүцэн ивээл хайрыг авахын төлөө залбиран гуйж байгаарай. Хүүхдүүд өөрсдийн хүслээр байх, хувиа бодсон хүслээ биелүүлэх гэсэн уруу таталтанд орж байдаг. Тэд Христээс амьдралынхаа үйлчлэлд тусламж үзүүлэхийг гуйн, гэр бүлийн хүрээндээ үнэнч, эелдэг, дуулгавартай, үүрэг хариуцлагаа үнэнчээр хэрэгжүүлэхийг хүсэх үед Христ залбиралд нь хариулт өгөх болно. AГБ 309.3
Есүс хүүхэд залуучуудыг эцэг эх дээрээ айж ичилгүй очдог шигээ Өөр дээр нь ирдэг байхыг хүсдэг. Хүүхэд өлссөн үедээ эцэг эхээсээ хоол хүнс нэхдэгтэй адил Эзэн та бүхнийг хэрэгтэй зүйлсээ гуйдаг байгаасай гэж хүсдэг. . . Есүс хүүхдүүдийн хэрэгцээг мэддэг ба Тэрээр хүүхдүүдийн залбирал гуйлтыг сонсох дуртай. Хүүхдүүд бодол санаагаа Бурханаас холдуулах дэлхийн эд зүйлсээс холдуулах хэрэгтэй. Тэд Бурхан байнга бидэнтэй хувьчлан харилцаж, бидний зүрх сэтгэлийн гүн рүү өнгийн харж, зүрх сэтгэлийн хүслийг маань ойлгон мэдэрч, Өөртэй нь харилцан ярилцах боломжийг байнга нээж өгч байдаг.... AГБ 309.4
Ингэснээр хүүхдүүд Бурханаас та бүхний хийж өгч чадахгүй зүйлсийг гуйн залбирдаг болох болно. Есүст бүхнээ хэлж байгаарай. Зүрх сэтгэлийнхээ нууцыг Түүний өмнө дэлгэн хуваалцаарай. Есүс зүрх сэтгэлийн бүх нууц руу нэвтрэн орох чадвартай, Тэрээр бидний бодол санааг ном уншиж байгаа мэт мэддэг. Хэрэв та өөрийн зүрх сэтгэлд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хүсэн гуйх юм бол, та гуйсан зүйлсээ хүлээн авна гэдэгтээ итгэж байгаа бол та заавал ч үгүй авна. AГБ 310.1
Г эр орныхоо ажил үүргийг баяр хөөртэйгөөр гүйцэтгэ. - Хүүхэд залуучууд өөрсдийн болон өрөөлийн хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэснээр гэр бүл дотроо баярын мэдээ түгээх боломжтой болно... Та чухал биш юм шиг жижиг зүйлсэд итгэлтэйгээр хандсанаар жинхэнэ баярын мэдээ түгээгч зүрх сэтгэлтэй болохоо батлан харуулах боломжтой. Өөрийн өмнө байгаа үүрэг даалгавраа гүйцэтгэхэд ямагт бэлэн байж, дарамт асуудлаар дүүрсэн эхийнхээ нуруун дээрх ачаанаас үүрэлцдэг байх нь таныг том үүрэг хариуцлагуудыг итгэлтэйгээр гүйцэтгэх чадвартайг батлан харуулна. Та аяга тавгаа угаахыг тааламжтай, сайхан ажил үүрэг гэж боддоггүй боловч тэрхүү тавган дээр тавьсан хоол хүнснээс зооглох эрхээ алдахыг хүсэхгүй биз дээ. Гэр орны ажлыг ээж тань танаас илүү тааламжтайгаар хийж гүйцэтгэдэг гэж бодож байна уу? Та ядарч цуцсан ээждээ өөрийн дургүй, тохиромжгүй гэж бодсон ажлаа үлдээгээд өөрөө дуртай зүйлсээ хийхийг хүсч байна гэж үү? Гэр оронд шүүрдэх, хивсээ хуйлан сэгсрэх, өрөөнүүдээ эмхэлж цэгцлэх ажил байдаг. Та эдгээрийг хийж гүйцэтгэхээ умартчихсан мөртлөө илүү том хариуцлагуудыг гүйцэтгэхийг хүсч мөрөөдөх нь зөв үү? Таныг сургуульдаа явж, зугаацаж байхад ээж тань гэр орныхоо ажлыг хичнээн удаа хийж гүйцэтгэсэн талаар бодож үзсэн үү? AГБ 310.2
Маш олон хүүхдүүд гэр орныхоо ажил үүргийг тааламжгүй, муухай гэж тооцдог, тэдний нүүр царайнаас энэ нь ажиглагддаг. Тэд байнга алдаа дутагдал эрж хайн, гомдоллож, юуг ч сайн дураараа хийж гүйцэтгэдэггүй. Энэ нь Христээс биш харин Сатанаас ирдэг зан чанар. Хэрэв та энэ хүслээ биелүүлсээр байх юм бол Сатантай адил болж хувирна. Та өөрийгөө болон эргэн тойронд байгаа өөртэйгөө холбоотой бүхнийг хөөрхийлэлтэй болгоно. Та хийж буй ажлаа ямар их болох, зугаацах цаг хугацаа ямар бага байгаа талаар гомдоллохын оронд бусдыг анхааран халамжилсан, санаа тавьж байгаа эсэхэд анхаарал тавиарай. Та цаг хугацаагаа ашиг тустай ажил төрөлд зориулснаар Сатаны уруу таталтанд орох үүд хаалгыг хаана. Есүс энэ дэлхий дээр Өөрийн хүслийг эрж хайгаагүй, бид Түүнийг дуурайх хэрэгтэй. Та үүнийг өөрийн сүнслэг зарчмаа болгон, амьдралдаа биелэгдэх боломжийг Есүсээс гуйн залбираарай. Та оюун ухаанаа энэ чиглэлээр удирдуулснаар гэр бүлийн хүрээнийхэндээ анхаарал халамж үзүүлэх Бурханы хүслийг биелүүлж эхэлнэ. Мөн бусдад сайн нөлөө үзүүлж, тэднийг Христийн үйлчлэлд урин дуудах боломжтой. AГБ 311.1
Эхчүүдэд амрах, өөр зүйлсийг хийх боломжийг өгөөрэй. Гэр орны ажлыг хийх хүсэлгүй, гэр орны ажлыг хийхгүйн тул бүх төрлийн шалтаг тоочдог хүүхдийнхээ зүрх сэтгэлийг нь ойлгосон хайр энэрлээр дүүрэн эх хүүхдээ гэр орны ажлыг хүчлэн хийлгэхэд хэцүү хэмээн боддог. Хүүхэд, залуучуудаа, Христ та бүхнийг ажиглан харж байгаа. Тэрээр та бүхнийг даалгаж өгсөн үүрэг хариуцлагыг нь үл тоомсорлож байгааг харахыг хүсч байгаа гэж үү? Хэрэв та тус дэм болохыг хүсч байгаа бол та бүхний өмнө боломж байна. Та хамгийн түрүүнд өөрт тань маш их зүйлсийг хийж бүтээж өгсөн эхдээ туслах үүргийг хүлээдэг. Ээж тань амралт, нэг хэвийн амьдралаас хөндийрөх боломжгүй байсан тул түүний бэрхшээл зовлонг үүрэлцэн, өдөр хоногуудыг нь амар тайван болгоход туслаарай. Та бүх зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бүх боломжоо ашигласан тул одоо гэр орондоо гэрэл гэгээ цацруулах үүргийг гүйцэтгэх ёстой. Та үүрэг хариуцлагаа үүрч, ажил үүргээ биелүүлж эхлээрэй. Та өөрийгөө огоорсон үйлчлэлээр дамжуулан эхдээ амралт, баяр хөөрийг өгөөрэй. AГБ 311.2
Өнөөгийн Даниелүүдэд өгөх Бурханы шагнал. - Өнөө үед Даниел шиг эрэмгий, үүргээ гүйцэтгэдэг хүмүүс хэрэгцээтэй байна. Өнөө үед цэвэр ариун, хүч чадалтай зүрх сэтгэл, эрэлхэг зоригтой үйлсийг гүйцэтгэдэг хүмүүс хэрэгцээтэй байна. Бурхан хүнийг байнга тогтмол өсөн хөгжиж, өдөр тутам төгс төгөлдөр болохын тулд тэмцэж байдгаар бүтээсэн. Хэрэв бид өөрсөддөө туслах хүсэлтэй байх юм бол Тэрээр бид нарт туслах болно. Бид энэ дэлхийн амьдралаа сайжруулан хөгжүүлснээр ирээдүйн амьдралдаа аз жаргалтай байх боломжийг бүрэлдүүлдэг... AГБ 312.1
Залуусаа Бурхан та бүхнийг Өөрийнх нь нигүүлслээр дамжуулан гүйцэтгэх ажил руу дуудаж байна. «Өөрсдийн биеийг амьд, ариун, Бурханд тааламжтай өргөл болгон өргөөрэй. Энэ нь таны чин сэтгэлийн үйлчлэл байх юм. » Бурханы хүссэн эрэгтэй, эмэгтэй болохыг та бүхнээс уриалан гуйж байна. Хүсэл, зуршлууд, хооллох хэв маягаа Даниелийн хүсэл зуршлуудтай харьцуулж үзээрэй. Бурхан таныг амар тайван оюун ухаан, цэлмэг уураг тархи, доройтож муудаагүй үзэл бодол, хурц ойлголтоор шагнан урамшуулах болно. Зарчмуудаасаа хазайдаггүй, тууштай залуучууд эрүүл бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлээр ивээгдэх болно. AГБ 312.2
Өнгөрснийг одооноос эхлэн зас. - Залуучууд одооноос эхлэн ирээдүйн хувь тавиланг тодорхойлох шийдвэрийг гаргаж байна. Би та бүхнийг Бурханы энэ бүхэнтэй холбоотой тушаалуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна. «Эзэн Бурханы танд өгсөн газар нутаг дахь едрүүд тань урт удаан хугацаанд үргэлжлэх болтугай. » Хүүхдүүдээ, та бүхэн мөнхийн амийг авахыг хүсч байна уу? Тийм бол эцэг эхээ хүндэтгэ. Та олон шөнийн туршид шаналгаж, санааг нь зовоон зүрх сэтгэлийг нь гомдол, шархаар бүү дүүргээрэй. Та хайр энэрэл, дуулгаваргүй байдлыг харуулаагүйгээс гэм нүгэл үйлдсэн бол одооноос эхлэн өнгөрсөн буруугаа засч эхлээрэй. Энэ нь таныг мөнхийн амиа алдахад хүргэх тул өөр арга зам байхгүй гэсэн үг. AГБ 312.3